Москвад 4-р сарын 23-нд буюу өнөөдөр энэ жилийн анхны  хаврын бүх хотыг хамарсан субботник болж байна. Нийслэл хотын оршин суугчид парк болон хашаа хороогоо цэвэрлэж, мод тарьж байна. Москва хотын засаг даргын тамгын газрын тооцож байгаагаар субботникт ойролцоогоор сая гаруй хүн оролцох юм байна. Засгийн газрын гишүүд болон нэртэй жүжигчдийг татан оролцуулна гэж түшмэдүүд амлаж байна. Өнөөдрийн ажиллагааны явцад 2000 мод, 20 мянган бут суулгахаар төлөвлөөд байна. Ноднин жилийн хоёр өдрийн бүх хотыг хамарсан дөрөвдүгээр сарын субботникт 3 сая орчим москвачууд оролцсон билээ.