НАТО-гийн нисэх хүчин 4-р сарын 23-нд Триполид ээлжит цохилтоо өглөө. Муаммар Каддафигийн нууц хорогдох байр гэж тооцож байгаа Баб аль-Азиза цэргийн баазыг бөмбөгдсөн байна. Энэ агаарын цохилтын үеэр 3 хүн амь насаа алдсан гэж тус улс мэдэгдсэн байна. Цэргийн ажиллагаа Ливи улсад 3-р сарын 19-нөөс хойш үргэлжилж байна. НҮБ-ийн АЗ-ийн тогтоолын дагуу олон улсын эвслийн хүчин засгийн газрын цэргийн байршил болон ПДХ объектуудад агаарын цохилт өгч байгаа юм. НАТО-гийн бөмбөгдөлтөөс болж арми Мисурата хотыг орхиход хүрсэн гэж урьд нь ливийн төр засаг мэдээлэж байсан билээ. Жамахирийн 3 дахь том хот болох Мисуратагийн төлөө 2-р сарын сүүлчээс эхлэн байлдаж байна. Нутгийн эмч нар болон босогчдын мэдээлж байгаагаар энэ байлдаанаас болж мянга гаруй хүн амь насаа алдаж, 3000 хүн шархадсан байна. Эдний 80% нь энгийн иргэд юм.