4-р сарын 22-нд олон хүмүүс амь насаа алдаж, шархадсан Сири улсад “хүчирхийлэлийг нэн даруй зогсоохыг”  НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга шаардлаа. “Энэ аллагын талаар нээлттэй, бие даасан мөрдөн байцаалт” явуулах хэрэгтэй гэж Пан Ги Мун үзэж байна. Бямба гаригт Сири улсад болсон жагсаалын үеэр 70 хүн амь насаа алдсан байна. Дамаск хотын дүүрэг, Дераа, Хомса хотуудад болсон засгийн газрын эсрэг жагсаалыг тараах үеэр тэдний ихэнх нь хэлмэгджээ. Нутгийн иргэд ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахын шаардаж жагссан байна. Хүмүүсийг тараахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Тус улсад 1963 оноос хойш үйлчилж байгаа онц байдлыг цуцлах асуудлыг оролцуулаад өргөн хэмжээний шинэчлэл өөрчлөлт хийхээр Сирийн засгийн газар амалсан боловч сөрөг хүчнийхэн хүмүүсийг гудамжинд гаргасан байна. Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан 3-р сарын дунд үеэс Сири улсад эхэлсэн юм. Эрх барьж байгаа дэглэмийг эсэргүүцэгчид Дамаскт бага хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Дараа нь тэд Сири улсын өмнөд нутгийн Иордантай хил залгаа Дераа хотод шилжсэн билээ.