Жирийн хог дулааны эх үүсгэвэр болно. Сибирийн орос эрдэмтэд түлшний оронд ахуйн хог хэрэглэж ажилладаг уурын зуухны төсөл зохиожээ. Хэрвээ бага зэрэг шинэчлэл хийх юм бол “академик шатаалт” мини  ЦС болох боломжтой. Академик шинжлэх ухаан хог ашиглах асуудлаар ажилласан нь гайхаад байх тэр тусмаа ичгүүртэй юм ерөөсөө байхгүй гэж Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Дулааны физикийн хүрээлэнгийн захирал Сергей Алексеенко ярьж байна: «Нүүрс шатаах хүртэл хэцүү асуудал гэдгийг бүгдээрээ сайн мэдэж байгаа. Олон төрлийн нүүрс байдаг ба тэр болгонд өөрийн гэсэн технолог, өөрийн гэсэн шатаах арга барил байдаг. Хаягдлын хувьд гэх юм бол нилээд төвөгтэй юм, учир нь аюултай хий ялгарч болох юм. Тэгэхлээр энэ бүхнийг тооцож, урьдчилан харж, ашиглах ёстой. Ийм учраас шинжлэх ухаангүйгээр, шинжлэх ухааны хөдөлмөр шингэсэн технологгүйгээр хаашаа ч гарахгүй»гэж тэр хэллээ. ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр хог хаягдлын байдал туйлдаа хүрсэн тухай яригдснаас хойш хоёр жилийн дараа эрдэмтэд уурын зуух бүтээх ажилдаа орсон байна. Харин энэ боловсруулалт  өвөрмөц тэгэхдээ их энгийн болжээ. Үндсэн санаа нь эргэдэг бөөрөнхий зуух ашиглахад оршиж байсан, цемент шатаахад хэрэглэдэг яг тийм л  бөөрөнхий зуух юм гэж Сергей Алексеенко ярьж байна: «Ер нь зохион бүтээх ажлын тухайд гэх юм бол цэвэр бидний төсөл юм. Ижил төрлийн зуух одоохондоо хаа ч байхгүй гэж бид үзэж байна. Хамгийн гол нь тэнд бидний өөрсдийн вихрийн гүйцээн шатаагч байгаа юм. Аривлан хэмнэлтийг дээшлүүлэх, дулааныг ашиглахын тулд бид дулааны насосууд ашиглахыг санал болгож байгаа юм. Учир нь хогонд маш их чийг байдаг ба тэр нь өөртэйгөө цуг дулааныг гадгаш алддаг. Тийм учраас түүнийг ашиглах хэрэгтэй. Манай төсөл хосгүй бөгөөд хэрэглээ маш их байх болно» гэж эрдэмтэн тэмдэглэлээ. Энэ уурын зуухыг хотын 100 мянган хүнтэй дүүрэгт үйлчилэхээр тооцож хийсэн байна. Жилд энэ зуух 40 тонн ахуйн хог шатаах боломжтой бөгөөд үйлдвэр, орон сууцны байшингууд ашиглаж болох 100 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх юм байна. Оршин суугчдаас хог ашигласны төлөө мөнгө хурааж нэг ч центийн ашиг олдогүй  хог шатаагч заводуудыг бодвол сибирийн боловсруулагчдын энэ хосгүй дулааны станц нь жилд бага биш орлого 142 сая рубль буюу 5 сая орчим доллар олох юм. Энэ төсөл экологийн шинжилгээг давсан ба европын бүх стандартад нийцэж байгаа юм. “Агаарт ямарч хортой бодис цацахгүй, утааг нь гаралт дээрээ нь хоргүй болгодог” гэж Оросын ШУА-ийн Дулааны физикийн хүрээлэн батлаж байна. Хамгийн тэмдэглүүштэй нь экологийн хувьд цэвэр үйлдвэрлэлээс гадна ямарч хаягдалгүй юм гэж энэ төслийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа “Галын технолог” компанийн удирдагч Геннадий Багрянцев тэмдэглээд: «Манай уурын зууханд хаягдал ороод гаралт дээр бэлэн бүтээгдхүүн гардаг тийм зарчим дээр үндэслэсэн юм. Жишээ нь маш цэвэр, ариутгасан, төмрийн хаягдал, төрөл бүрийн барилгын материалууд гэх мэт... Хэрэгтэй материал болон эрчим хүч гаргаж авахын тулд хаягдлыг ашиглах арга нь ойролцоогоор 98-99%-тай юм» гэлээ. Хог хаягдлын асуудал дэлхий дахинд хурц асуудал болоод байна. Манай гариг дэлхий маань аажмаар хогын сав болон хувирч байна. Статистик тоо баримтаас харахад хөгжилтэй орнуудад ахуйн хогны нэг хүнд оногдох жилийн гарц нь жил бүр 4-5%-иар өсөж одоо нэг хүнд 700 кг оногдох болоод байна. Сибирийн эрдэмтдийн энэ шинэ бүтээл зөвхөн ОУ-ын ч биш гадаад улсуудын сонирхолыг татаад байна. Олон талын ажиллагаат энэ уурын зуухыг байгуулах хүсэлтэй байгаагаа Канад, Хятад, Малайз улсууд аль хэдийнээ илэрхийлээд байна.