Оросын шигшээ баг Шведийн хоккейчдыг 4:2 харьцаатай хожиж, 1996 оноос зохион явуулж байгаа европын хоккейн хучтэй багуудын  уламжлалт тэмцээнд түрүүллээ.Ерөнхийлөч Дмитрий Медведев бичил блогдоо хоккейчдэд  баяр  хүргэв.Оросын хоккейчид европын тэмцээн дуустал хоёр үеийн тоглолт үлдсэн ч  нийт дүнгээр хугацаанаас өмнө түрүүлсэн байна. «Чехийн тоглолт» гэдэг европын тэмцээний төгсгөлийн үеийн тэмцээн  шведын Мальме хотноо боллоо. Шведийн баг Оросын шигшээ багийн ялалтад саад болж мэдэх цорын ганц баг болжээ. Оросын тамирчид эхний үед  2:0 харьцаатай хожиж байлаа. Тэмцээний шувтаргаар Вячеслав Быковын тэргүүлсэн багийн гишүүд бас хоёр шайбыг цохиж оруулсан байна.Энэ удаагийн ялалт  Европын хоккейн тэмцээний нийт дүнгээр түрүүлэх боломж оросын шигшээ багад олгов. Оросын хоккейчдын бэлтгэлийн түвшинг харгалзвал ялалт гэнэтийн шинэ явдал болсонгүй гэж «Советский спорт» сонины сурвалжлагч Михаил Зислис хэлээд «Манай шигшээ баг тэмцээний хүрээнд хэд хэдэн жил дараалан урагш ахиж байна. Шигшээ баг маань  янз бүрийн зиндааны аврага шалгаруулах тэмцээнд тэргүүний байр үргэлж эзлэж байна. Багийн гишүүд нилээд өндөр түвшинд хүрсэн» гэв. «Чехийн тоглолт» энэ сарын 29-нд Словакад эхлэх дэлхийн аврага баг шалгаруулах тэмцээний сүүлчийн бэлтгэл болсон. Одоо Финланди, Чехийн багуудтай тоглох үеэр оросын дасгалжуулагчид чухам хэн манай орныг дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд төлөөлөх шийдвэрийг гаргана гэж Михаил Зислис тэмдэглэн хэлээд «Өрсөлдөөн нилээд ширүүн байгаа учраас энэ удаагийн тэмцээн чухам  хэн шигшээ багийн бурэлдэхуунд орж дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд оролцох тухай бүрэн төгс шийдвэр гаргахад туслана. Тэмцээний дөнг харгалзан залуу хоккейчдэд боломж олгоно. Энэ онд Оросын шигшээ багаас гадна өөр хэд хэдэн улсын багууд хүчтэй  байна. Алтан медаль авах нь маш хүнд зорилт юм. Миний бодлоор  ямар ч медаль сайн  үр дүн болно» гэв. Энэ удаагийн ялалт оросын хоккейн шигшээ багийн хувьд 1996 оноос хойш явагдаж буй европын тэмцээний 5 дахь нь боллоо. 2008,2009 онд оросын хоккейн шигшээ баг  Европын хоккейн тэмцээнд түрүүлж дараа нь дэлхийн аврага шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн билээ.