Японы засгийн газар «Фукусима-1» АЦС-аас баруун-хойно орших оршин суугчдыг нүүлгэх 20 км бүсийг өргөжүүлж байна. Энэ бүст цацрагийн хэр хэмжээ хэвийнхээс 500 дахин илүү их байна. Гэрээсээ гарч явахаас татгалзсан оршин суугчдыг хүчээр нүүлгэнэ. Одоогоос мөн бүсийг давсан хүн 1000 гаруй долларын торгууль төлж эсвэл 30 хоногоор баривчлагдана. Гэр орондоо буцахыг шилжин суугчид шаргуу оролдож байгаа учраас японы засгийн газраас ийм төрлийн арга хэмжээ авч байна. 3-р сард газар хөделт цунамийг үүсгэв. Дүрвэгчдийн үлэмж хэсэг нь бүтэн хагас  сарын турш нүүлгэн шилжүүлсэн төвүүдэд арга буюу  сууж байна.Дадсан байдлаар амьдрах боломжгүй болсон хүмүүс  сэтгэлээр унасан байна. Олонхи нь ажилгүй сэлгүүцэж, тэр ч байтугай шилжин суугчдыг ялгаварлан гадуурхах тохиолдол ч гарсан. Фукусима муж улсын тэмдэг бүхий машинуудад шатахуун түгээх газар үйлчлэхээс татгалзаж байна. Цацраг идэвхтийн тест өгөхийг шаарддаг.Хүүхдүүд ч гамшигт байдалд орсон. Шилжин суугчдыг нэг ангийнхан нь «цацраг халдаагч» хэмээн үзэж байна. Орон сууц нь бүрэн бүтэн үлдсэн япончууд гэртээ буцахыг оролдож байгаа нь мэдээжийн хэрэг. Гэвч ойрын үед тэгж огт болохгүй гэж Улсын Думын эрүүл мэндийн хорооны дэд дарга Николай Герасименко хэлээд «Цацраг ихтэй бүс өмөн үү өвчингийн голомт болдог. Цацраг идэвхит бодис задрахад наанадаж хагас жилийн хугацаа шаардагдана. Иймээс японы засгийн газрын үйл ажиллагаа маш зөв байна. Тэд иргэдийн амьдралдл анхаарал тавьж байна» гэв. Гаднаас харахад хориотой бүсийн байдал хэвийн байна. Ер бусын үнэр, дуу чимээ үгүй. Гэвч үнэн хэрэг дээр цацраг нэвтрэсэн газар хүний амь насанд тун аюултай  гэж Герцений нэрэмжит Москвагийн хорт хавдар судлалын хүрээлэнгийн цацрагийн өвчинг анагаах хэлтсийн удирдагч Анна Бойко хэлээд «Ялимгүй хэмжээний цацраг ч зохисгүуй нөлөө үзүүлэх эрхтэн, систем хүний организмд бий. Цацраг хүний биеийн ажиллагааг бүрэн тасалдуулах аюултай. Юуны түрүүнд чөмөг цусны системд хорт нөлөө үзүүлнэ. Атомын дэлбэрэлтийн уршгийг давах талаар их туршлага хуримтласан улс хүн амаа хамгаалах асуудлыг сайтар бодож, зохих арга хэмжээ авна гэдэгт найдаж байна» гэв. Японы засгийн газар хүмүүсийн амьдралыг түр суух газарт нь төвхнүүлэхийн тулд бараг 50 тэрбум доллар төсөвлөн гаргажээ. Урьд тэтгэврийн сан ба нийгмийн хэд хэдэн хөтөлбөрт чиглүүлэхээр төлөвлөсөн хөрөнгийг энэ зорилгоор ашиглана. Эдгээр хөрөнгө бол гай гамшгийн уршгийг давахад шаардагдсан хөрөнгийн зөвхөн өчүүхэн хэсэг билээ. Үүнд нийтдээ бараг 122 тэрбум доллар шаардагдана. Харин япончууд «бүсээ чангалахад» бэлэн байна.