Олон улсын хүчний ажиллагаа явуулахдаа НҮБ-ын мандатыг хатуу мөрдөхийг ОУ удаа дараа, байнга уриалж байна. Москвад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунтай уулзахдаа ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр ингэж мэдэгдлээ. “Байгууллагын дүрмийг хатуу мөрдөх үндсэн дээр” НҮБ-ын эрх зүйн үндсийг бэхжүүлэхийг Орос улс дэмжиж байгаа гэдгийг Медведев баталлаа. Үүнээс гадна Йемен, Кот-д Ивуар улсуудын байдлын талаар талууд санал солилцлоо. Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын хэлэлцээрийг сэргээх шаардлагатай байна гэж Д.Медведев, Пан Ги Мун нар үзсэн байна. Д.Медведев, Пан Ги Мун нар Москвад уулзах үеэрээ палестин, израилийн зохицуулалтын талаархи “Ойрхи-Дорнодын квартетын” бага хурлыг оросын нийслэлд хийхийг санал болголоо. Ойрхи дорнодын  зохицуулалтын бага хурлыг явуулах нь энэ бүсэд энхийн процессийг даруй тогтооход туслана гэдэгт  ОУ-ын ерөнхийлөгч, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хоёр итгэлтэй байна. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун нар японы “Фукусима-1” АЦС-ын ослын нөхцөл байдлыг бас хэлэлцлээ. Цөмийн объктуудын аюулгүй байдлын өндөр стандартыг боловсруулах шаардлагатай байна гэж талууд мэдэгдсэн байна. Энэ стандартыг МАГАТЭ-гийн оролцоотойгоор бий болгох хэрэгтэй гэж ОУ-ын ерөнхийлөгч, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хоёр үзэж байна. Аюулгүй байдлын өндөр, шинэ технолог бий болгох шаардлагатай болон гэнэтийн ийм байдлыг зохицуулах олон талтай норм хэрэгтэй гэдэг дээр Д.Медведев, Пан Ги Мун нар санал нэг байна. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров нартай уулзахдаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун дэлхий дахины тогтвортой аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө хийж байгаа НҮБ-ын ажилд ОУ-ын оруулж байгаа хувь нэмрийг өндөр үнэллээ.