Евротурт урьдчилсан байдлаар түрүүлсэн явдалд ОУ-ын хоккейн шигшээ багийнханд ерөнхийлөгч Д.Медведев баяр хүргэлээ. Словак улсад 4-р сарын 29-нд эхлэх дэлхийн аврагад амжилттай оролцох анхны алхам болж байна гэж Твиттер дэх өөрийн микроблогтоо тэрээр бичсэн байна. Пүрэв гаригт болсон Евротурын төгсгөлийн шатанд оросууд шведүүдийг 4:2-ын харьцаатайгаар хожсон юм. Евротурын төгсгөлийн хүснэгтэд оросын шигшээ баг 24 оноо бичүүлж 1-р байрыг баталгаатай эзлэх боллоо.