Ульяновск хотод Олон улсын агаарын тээврийн анхдугаар форум болж байна. Энэ форумд ОУ-ын бүх бүс нутаг болон Их Британи, Франц, АНУ, Канад, Чех, Белорусс, Украин, Литв улсуудын зохион бүтээгчид, эрдэмтэд, нисэхийн  компаниудын төлөөлөгчид 500 гаруй хүн оролцож байна. Боловсон хүчний бэлтгэл ба техникийн үйлчилгээ, нисэх онгоцны паркын шинэчлэлийн асуудал, зорчигч болон ачаа тээврийн хөгжлийн асуудал зэргийг хэлэлцэж байна. Энэ форумын хүрээнд “Нисэх хүчин дэх инновац” үзэсгэлэн зохион байгуулж, сургуулийн нислэгийн үзүүлбэр үзүүлэх болно. Парашютчид хэрхэн нарийвчлалтай газардахаа үзүүлж өрсөлдөх юм байна.