НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунын Москвад хийсэн айлчлалыг ашиг тустай гэж ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев үзэж байна. “Манай оронд ч амин чухал болон НҮБ-ын хараанд уламжлал ёсоор байнга байдаг БНАСАУ-ын цөмийн асуудлын зохицуулалт, Африк ба Ойрхи Дорнод гэх мэт халуун цэгүүдийн болон дэлхийн нөхцөл байдлыг хэлэлцэх шаардлагатай байна” гэж Медведев уулзалтын өмнө хэлсэн юм. Афганистан, Конго улсуудад тус байгууллагын ажилтнууд эмэгнэлтэйгээр амь үрэгдсэн явдалд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад тэрээр гүн эмгэнэл илэрхийллээ. Энэ бүх үйл явдал манай дэлхий аюулгүй бус гэдгийг харуулж байна. Гариг дэлхийн хамгийн янз бүрийн хэсэгт хүний эрхийг мөрдөх, ардчилалын хөгжилд тохирох ба олон улсын хууль эрхийн үндсийг төгөлдөржүүлэхэд маш их хүчин чармайлт хэрэгтэй байна гэж Дмитрий Медведев хэллээ.