Оросын «Газпром» нефть хийн том компанийн сайт санхүүгийн нэр хүндтэй хэвлэл Financial Times, Bowen Craggs and Co британы консалтингийн компанийн хамтран зохиосон Интернетийн FT Times Graggs Index жил дутмын рейтингээр нилээд дээшлэсэн байна. «Газпром» компанийн сайт British Petrolium, Royal Dutch Shell зэрэг дэлхийн томоохон компаниудынхтай тэнцсэн нь тааламжтай байна. «Газпром» компанийн сайт тэргүүн байр эзлээгүй ч Аpple  компанихнээс түрүүлжээ. Ер нь тус компани рейтинг тотооход хамрагдсан явдал оросын компаниуд олон улсын зах зээлд зохих байр эзлэж байгааг харуулсан гэж Интернетийн шинжээч, хэвлэл мэдээллийн хэрэслийн менежер Михаил Зоненашвили «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «Интернетийн олон улсын салбар олон хэлтэй. Орос,америкийн буюу хятадын ямар ч улсын сайт хэрэглэгчдэд таалагдаж олон улсын зах зээлд гарах нь  чухал юм. Манай компаниуд рейтингт хамрагдсан нь  нааштай үйл явдал» гэв. Газпром 46-р байр эзлэж, байр сууриа бэхжүүлэв. Өнгөрсөн онд мөн нэр хүндтэй рейтингээр 53-р байр эзлэсэн билээ. Сайт бүтцээ  болон хөрөнгө оруулагчдад үзүүлэх үйлчилгээгээ нилээд сайжруулсан учир нааштай өөрчлөлт гарсан. Оросын «Роснефть»  нэгдэл ч 63-р байр эзлэсэн боловч нэрд гарсан өөр хэд хэдэн компаниас тэргүүлэв. Газпром дөнгөж 52-р байр эзлэсэн Apple компаниас түрүүллээ. Мөн Роснефть 75-р байр эзлэсэн China Mobile-эс түрүүлсэн байна. Энэ онд дэлхийн Интернет бренд компаниуд дээгүүр байр эзлээгүй. Зөвхөн 7-р байр эзлэсэн Intel шилдэг 10 компанийн тоонд оржээ. Мөн IBM 12,Cisco 15-р байр тус  тус эзлэв. Харин Microsoft Google зэрэг салбарын тэргүүлэгчдийн байр доошлов. Тухайлбал Билл Гейтсийн компани Интернетийн рейтингээр 21, Сергей Бринийх 30, Apple дөнгөж 52-р байр эзлэсэн байна. Шилдэг пүүс компанийн сайтын рейтинг зохиогчид бүтэц,навигаци,эрэл,интерфейс, контент, олон нийттэй  харилцах медиа ашиглалт зэрэг үзүүлэлтийг удирдлага болгожээ.