ОУСС-д оросын хүчилтөрөгчийн генератор болон америкийн гүйлтийн тренажер ажиллахгүй болсон байна. Оросын модуль дахь хүчилтөрөгчийн генератор болон гүйлтийн тренажер бүр лхагва гаригт ажиллахгүй болсон байна гэж НАСА мэдээлсэн байна. Үүнээс гадна тус модуль дээр агаарын кондеционер бас ажиллахгүй болжээ. ОУСС-ийн модуль доторх хүчилтөрөгчийн даралт багийн гишүүдийн ая тухтай байдалд тохирч байна. Хэрвээ сансарын нисгэгчид хүчилтөрөгчийн генераторын хэвийн ажиллагааг сэргээж чадахгүй бол дараагийн долоо хоногт ОУСС-д залгагдаад байгаа европын ачааны “Иоганн Кеплер” хөлгийн хүчилтөрөгчийн бакаас станцид хүчилтөрөгч шахах болно. 5-р сарын эхээр “Индевор” америкийн шатлл ирэх ёстой бөгөөд тэр хөлөг ч хүчилтөрөгчөөр туслах болно.