“Касперскийн лаборатор” компанийг үндэслэн байгуулагчийн хүү Москвад алга болсон байна гэж оросын мэдээлэлийн агентлагууд мэдээлж байна. Албан бус мэдээгээр бизнесмен Евгений Касперскийн хүүг барьцаалсан бөгөөд дээрэмчид Иван Касперскийн төлөө 3 сая евро нэхэж байгаа юм байна. «Форбс» сэтгүүлийн оросын хувилбар “Касперскийн лаборатор” компаний хувьцаа эзэмшигч, үндэслэн байгуулагчийн хөрөнгийг 800 сая доллароор үнэлсэн билээ. Түүний хүү 4-р сарын 19-нд алга болсон байна. Түүнийг тусгай албаныхан болон цагдаагийнхан эрж байна гэж “Интефакс” агентлаг мэдээлсэн байна. Хүчний байгууллага болон “Касперскийн лаборатор” компани албан ёсоор энэ мэдээлэлийг нотлоогүй байна. Вирусын эсрэг хөтөлбөрийн үйлдвэрлэл дээр нэрээ гаргасан Евгений Касперскийг оросын инновацийн бизнесийн үлгэр жишээ гэж төр засаг хүлээн зөвшөөрсөн билээ. Шинжлэх ухаан технологийн салбарт өндөр амжилт гаргасных нь төлөө түүнийг ерөнхийлөгч Д.Медведев төрийн шагналаар шагнасан билээ. “Касперскийн лабораторт” 2009 онд эдийн засгийг шинэчлэх ерөнхийлөгчийн хуралдаан болсон билээ.