Гадаадад байдаг эх орон нэгтнүүдээ дэмжих санг ОУ-д байгуулж байна. Энэ сан 2012 оноос ажлаа эхлэх болно. Энэ төслийн гол зорилго нь эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлыг шийдэх, орос хэлтэй нутгийн зөвлөлд хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэх зэрэг болно. Өнөөдөр Москва тэдэнд зөвхөн сэтгэл санааны ч биш материаллаг тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж ОУ-ын ГХЯ-ны департаментийн захирал Александр Чепурин мэдэгдлээ.Орос улсын эх орон нэгтнүүд асар олуулаа, тэд бүх дэлхий даяар 35 сая хүн байгаа ба энэ нь ОУ-ын хүн амын дөрөвний нэгтэй тэнцэж байгаа юм. Тэд янз бүрийн улс оронд амьдарч байгаа тэгэхдээ тэд оросоор ярьж, бичиж, уншиж, дуулж бүр оросоор бодож сэтгэж байна. Хамгийн сонирхолтой нэг жишээ байна. Оросын нутгийн зөвлөл дэлхийд хоёрдугаарт хятадын дараа орж байна, гэхдээ хятадууд 10 дахин олон гэж боддоо! Гадаадын “орос ертөнцийг” юу нэгтгэж байна вэ? Хамгийн гол нь орос хэл, соёл, түүх болон уламжлалдаа өөриймсөг хандах хандлага. Ойрын болон алсын гадаадын ихэнх улсуудад байгаа оросын нутгийн зөвлөлтэй хэлхээ холбоогоо сайжруулан нягтруулах тийшээ Москва өнөөдөр шийдвэртэй алхам хийж байна гэж Александр Чепурин Холбооны зөвлөлд үг хэлэхдээ тэмдэглээд «Гадаадад байгаа нутгийн зөвлөлдөө цөөхөн орон л материаллаг туслаж үзүүлдэг байх. Үүнийг зөвхөн баян орнууд л хийдэг, тэдний дунд ОУ байна. Ихэнх улсууд гадаадад байгаа нутгийн зөвлөлүүд түүхэн эх орондоо туслана гэж тооцдог юм.  Гадаадад байдаг эх орон нэгтнүүдийнхээ ашиг сонирхол, эрх ашгийг хамгаалах болон дэмжих тийшээ Москва ээлжит алхамаа хийж байна. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд тусгай сан байгуулах шийдвэр гаргасан ба түүнд 150 сая рубль буюу 5 сая доллар гаргаж байна» гэлээ.Гадаадад байдаг эх орон нэгтнүүдээ дэмжих нь оросын гадаад бодлогын урьтлал чиглэлийн нэг юм. Янз бүрийн улс орнуудад амьдарч байгаа орос хэлтэй иргэд түүхэн эх оронтойгоо холбоо харилцаагаа болон өөрийн гэсэн ёс суртахуун, соёлоо хадгалах дэлхий нийтийн стандартад тохирсон эрх чөлөө болон  эрхээ эдлэх бүх нөхцлийг хангаж өгөх нь үндсэн гол зорилго юм. Мөн Орос орондоо эргэж ирэхийг хүсвэл энэ сонголтоо чөлөөтэй хийж болно. Энэ зорилгоор ОУ-д эх орон нэгтнүүдээ нүүлгэн шилжүүлэх хөтөлбөр бий болгоод байна. Сүүлийн 3 жилд түүхэн эх орондоо 20 мянган хүн эргэж ирээд байна. Гэртээ амьдрахыг хүссэн хэн бүхнийг Эх орон нь хүлээж авах ёстой гэж Александр Чепурин ярьж байна. «Энэ жил 25 мянган хүн ирнэ гэж ОУ хүлээж байна. Ажил, орон сууцаар хангах асуудлуудыг шийдэж энэ чиглэлд ажлаа үргэлжлүүлэх юм бол эх орондоо эргэж ирэх эх орон нэгтнүүдийн тоо хэдэн арван мянгаар тоологдох болно. Дөнгөж долоо хоногийн өмнө Болив улсаас 23 хүн оросын Алс Дорнодод хүрэлцэн ирлээ. Ойрын хоёр сард латин америкийн энэ орноос эх орон нэгт 45 хүн ирэхийг гэж хүлээж байна» гэж Александр Чепурин хэллээ.Оросын нутгийн зөвлөлийнхөнтэй олон чиглэлээр ажиллаж байна. Өнөөдөр Москва тэдэнд нилээд өргөн хүрээтэй хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлж байна. Тэгэхдээ энэ бол бага байна. Сүүлийн үед Орос улсаас гаралтай хүмүүс маш хэцүү асуудалтай тулгарч байна гэж Холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов хэлээд «ОУ-аас гаралтай хүмүүс яг одоо маш хэцүү асуудалтай заримдаа бүр гадуурхагдах асуудалтай ч тулгарч байна. Оросын иргэдийг үндэслэлгүйгээр шүүхийн мөрдөлт хийх, холимог гэр бүлээс гарсан хүүхдүүдийн болон тэдний эцэг эхийн эрхийг зөрчихтэй холбоотой нөхцөл байдал ихээхэн шуугиан тарьж байна. Улс төрийн хямралаас болж гадаадад байгаа эх орон нэгтнүүд аюулд учирч байсан тохиолдол ч бий. Үүнээс гадна зохих арга хэмжээ аваад байгаа ч гэсэн хэд хэдэн улсад орос хэлийг өдөр тутмын амьдрал, соёл болон боловсролоос  шахах явдлыг зогсоож чадахгүй л байна» гэлээ.Энэ бүхэн, эх орон нэгтнүүдийнхээ ашиг сонирхолыг хамгаалахын тулд нийгэм болон улс нь идэвхитэй давшингуй үйл ажиллагаа явуулахыг шаардаж байна гэж Сергей Миронов тэмдэглэлээ. Гадаадын “орос ертөнцтэй” эвлэлдэн нягтрах талаар сүүлийн жилүүдэд их зүйл хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Жишээ нь оросын иргэн болоход хялбар болсон. Гадаадын диплом болон эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх ажил болон өндөр мэргэшлийн гадаадын мэргэжилтнүүдийн цагаачлалын дэглэмийг хялбаршуулсан билээ. Болгарт байдаг оросын иргэдийн байгууллагын Зохицуулах зөвлөлийн тэргүүн Марина Дадикозян, энэ баримт бичиг чухал байгаа тэр хүмүүсийг хууль бүтээх процесст татан оролцуулахыг санал болголоо. «Бидний түүхэн эх оронтойгоо харьцах харилцаа хамгийн дээд түвшинд явагддаг учир шийдэгдэхгүй асуудал гэж байдаггүй гэж Болгарт би ам бардам хэлж чаддаг байх ёстой. Эх орон нэгтнүүдэд хамаатай хуулийг батлахаасаа өмнө бусад улсуудад байгаа нутгийн зөвлөлийн төлөөлөгчдийг уридаг байгаасай гэж хүсэж байна. Тэд өөрсдийнхөө санал бодлыг илэрхийлж, үнэтэй зөвлөлгөө өгч чадах юм» гэж Марина Дадикозян хэллээ. “Эх орон нэгтнүүд” гэдэг ойлголт ихээхэн өргөн утга агуулгатай юм. Энэ нь зөвхөн орос үндэс угсаатай хүмүүсээр зогсохгүй. Түүхэн эх оронтойгоо тогтоосон харилцаа холбоогоо дэмжих ёстой гэсэн шаардлагыг мэдэрч байгаа Орос оронтойгоо оюун санааны, түүхийн, соёлын, угсаатны хэлхээ холбоотой  бүх хүмүүс юм. Ийм яриа хэлэлцээ байнга сонсогдож байна, сүүлийн үед улам бүр ихсэх тийшээгээ хандаж байна. Үнэн чанартаа ОУ өнөөдөр нутгийн зөвлөлтэйгээ харилцан ажиллах тунхаглалаас эх орон нэгтнүүдээ дэмжих мэргэжлийн  шинэ түвшинд гараад байна.