Оросын Газар зүйн нийгэмлэгийн экспедиц Япон тэнгисийг зорилоо. Японы “Фукусима-1” АЦС-д осол гарсны дараа оросын Алс Дорнодын радио идэвхит бодисын байдлыг судлахаар хөвж байгаа юм байна. Шинжилгээ судалгааны “Павел Гордиенко” хөлөг дээр 14 эрдэмтэн  байна. Экспедиц 24 өдрийн туршид Владивостокоос гарч японы Хонсю, Хоккайдо арлуудын хоорондох хоолойгоор дамжиж дараа нь Курилийн цуваа арлыг зорих юм байна. Энэ экспедиц цацраг идэвхижилтийн ерөнхий түвшинг хэмжиж, цаг уурын мэдээлэл цуглуулах юм байна. Мөн эрдэмтэд алс дорнодын тэнгисийн зарим амьтад болон эко системийн байдлыг судлана. Тус бүс нутагт 3-р сарын сүүлчээс эхлэн оросын эрдэм шинжилгээний 7 хөлөг онгоц ажиллаж байна. Одоохондоо цацраг идэвхижилтийн хэмжээ хэвийн байна.