Байгалийн гамшгийн хор уршгийг арилгахын тулд төсөвлөсөн  4 триллион йен буюу 50 тэрбум орчим долларыг японы засгийн газар сайшаалаа. Улсын өрийг нэмэгдүүлэхгүй тулд засгийн газрын шинэ хувьцаа гаргахаас зайлсхийж өөр эх үүсгэвэр эрж хайхыг санал болгосон байна. Өрийн хэмжээ тэртэй тэргүй тус улсын ДНБ-ний хэмжээнээс хоёр дахин их байгаа юм. Байгалийн гамшгийн хор уршгийг арилгах ажлыг санхүүжүүлхийн тулд урьд нь тэтгэвэрийн санд зориулж байсан хөрөнгийг хэрэглэхээр болсон байна. Урьд нь хүүхдийн тэтгэмжид зориулсан хөтөлбөрийг хумиж, хөгжиж байгаа орнуудад олгодог тусламжийг багасгах юм байна. Японд 3-р сарын 11-нд болсон газар хөдлөлт, цунамигаас болж үүссэн хохиролыг 300 тэрбум доллар гэж үнэлсэн байна. Амь үрэгдсэн болон сураггүй алга болсон хүний тоо 28 мянга орчим болоод байна.