Палестин, Израилийн будилианыг зохицуулах “Ойрхи Дорнодын дөрвөлийн” уулзалтын хугацааг тодорхой бус хугаацаагаар хойшлуулсанд ОУ урам хугарч байгаагаа НҮБ-ын АЗ-д илэрхийллээ. Израильчууд болон палестинчуудыг ядахдаа хэлэлцээний ширээнд суулгахыг оролдохын тулд тус бүсэд төлөөлөгчдийн бүлгээ явуулахыг дахиад уриаллаа. НҮБ, ЕХ, АНУ, ОУ оролцсон ойрхи дорнодын асуудлыг зохицуулах энэ “квартет”-ын хуралдааныг 4-р сарын 15-нд хийхээр төлөвлөсөн байсан юм. Энэ хуралдаанаар Израиль, палестинчуудын хоорондын хэлэлцээрийн процессийг сэргээх замыг эрж хайх байсан билээ. Харамсалтай нь хуралдааныг хойшлуулсан байна. НҮБ-ын АЗ-ийн нээлттэй хуралдаан дээр ОХУ-ын байнгын төлөөлөгчийн 1-р орлогч Александр Панкин, аль нэгэн бүсэд өөрийн төлөөлөгчдийн бүлгээ явуулдаг хэрэгсэл АЗ-д байдаг, ийм төлөөлөгчдийг Ойрхи Дорнод руу явуулахыг ОУ нэг бус удаа санал болгосон гэж мэдэгдлээ. Ойрхи Дорнод руу НҮБ-ын АЗ-ийн  төлөөлөгчдийн бүлгийг  явуулья гэсэн оросын санал санаачлага цаг үеэ олсон гэж оросын дипломатч үзэж байна. “Тус төлөөлөгчдийн бүлгийн зорилго нь хэн нэгний муу муухайг илчлэн уудлахдаа биш тал бүрийн хууль ёсны сэтгэлийн түгшүүрийг сонсож, харилцан ойлголцох цэгийг олоход оршиж байгаа юм” гэж Александр Панкин хэллээ.