Москвад детектив киноны олон улсын “ДетективФест” наадам болж байна. Энэ наадмын 13 дахь удаагийн үзүүлбэрт уран сайхны 56 кино, 29 детектив олон ангит кино, 100 гаруй баримтат болон богино хэмжээний уран сайхны кинонууд өрсөлдөж байна. Уралдаанд ирүүлсэн кинонуудыг Франц, Итали, Тайвань зэрэг 14-н тэргүүлэх кинематографын улсуудын найруулагчид бүтээсэн байна. Наадмын ялагчид 4-р сарын 23-нд тодорно. Одоохондоо үзэгчид Утга зохиолчдын төв байранд детективүүдийг үзэж энэ үнэхээр хэцүү боловч сонирхолтой жанр гэдгийг мэдэрсээр байна. Уралдаанд ирүүлсэн кинонууд детектив романд өсөж бойжсон голландын гангстеруудын түүхээс авахуулаад монголын банкны ажилтны адал явдал хүртэл олон төрлийг харуулж байна.  Орос, Монголын анхны хамтарсан “Татар” ажиллагаа” уран сайхны кино энэ наадамд оролцож байна. Энэ инээдмийн детектив киноны гол дүрд “Премьер министр” хамтлагийн гоцлол дуучин Монгол улсын иргэн Борхүүгийн Амархүү тоглосон юм. Эрхүүгийн “Аист” телевизийн компанийн ерөнхий захирал Амгалан Базарсадаев энэ киноны продюсероор ажиласан байна.  Энэ инээдмийн детектив киног ОУ-ын Сибирийн бүс нутагт үзүүлсэн нь амжилт олсон юм.