Энх тайваны Нобелийн шагналт 9 хүн дэлхийн хамтын нийгэмлэгийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгэвэрийг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө оруулахыг уриаллаа. Японы “Фукусима” АЦС-д гарсан осол үүнийг шаардлагатай гэдгийг батлаж өглө гэж илгээтэд заасан байна. Одо дэлхий дээр 400 цөмийн түлшний блок ажиллаж байгаа боловч дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн долоохон хувийг өгч байна гэдэгт захидлыг зохиогчид анхаарал хандуулсан байна. Атомын эрчим хүчнээс аажимдаа татгалзаж аюулгүй өөр эх үүсгэвэрийг ашиглахыг Нобелийн шагналтнууд уриалсан байна.