Нефтийн үнийн өсөлт оросын эдийн засгийн өсөлтийн хувьд зүтгүүрийн үүрэг гүйцэтгэхээ болилоо. Оросын хувиараа үйлдвэрлэл эрхлэгчид болон аж үйлдвэрийнхний холбооны их хурал дээр Сангийн яамны сайд Алексей Кудрин үг хэлэхдээ ингэж мэдэгдлээ. Засгийн газрын авч үзэж байгаа дунд хугацааны ирээдүйн улс орны эдийн засгийн хөгжлийн зам нь нефтийн үнгээс хамаарахгүй гэж тэр тайлбарлалаа. Дэлхийн нефтийн үнийн цаашдын өсөлт нь “эх орны эдийн засагт дарамт үзүүлж чадахгүй гэж” Сангийн яамны тэргүүн үзэж байна. 2011 оны холбооны улсын төсөвт оросын нефтийн үнийг нэг баррель нь 75 доллар гэж оруулсан гэж Кудрин мэдэгдлээ. Нүүрс ус төрөгчийн түүхий эдийн одоогийн дэлхийн үнэ үүнээс нилээд өндөр байгаа юм.