Цөмийн алан хядах ажиллагаатай бүх улсууд хамтран тэмцэхийг уриалсан тогтоолыг НҮБ-ын АЗ сайшаалаа. Түүнийг бэлтгэхэд ОХУ, АНУ-ыг оролцоод 7 улс оролцсон байна. “Хар захыг” болон түүнд үйл олноор хөнөөх зэвсэг нийлүүлэхийг хянадаг тусгай хорооны ажлыг энэ баримт бичиг 10 жилээр сунгаж байгаа юм. Энэ тусгай хороог 2004 онд байгуулсан юм. Цөмийн ,биологийн, химиийн гэх мэт үйл олноор хөнөөх зэвсгийг тархалтыг таслан зогсоох нь энэ хорооны анхны зорилго байсан юм. Сүүлийн жилүүдэд тус хороо цөмийн материалуудад илүү анхаарал хандуулж байна гэж шинжээчид үзэж байна. Учир нь энэ зэвсэг алан хядагчдийн гарт орох эрсдэл улам ихэсээд байна. Олон улс орон цөмийн хөтөлбөртэй байна. НҮБ одоо нөхцөл байдлыг муу хянаж байна гэж улс төр судлаач Константин Симонов «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө мэдэгдээд «Цөмийн зэвсэг болон түүний тархалтыг гариг дэлхийд гаргуулахгүй байх гэдэг нь НҮБ-ын функц юм. Сүүлийн жилүүдэд юу болж байгааг харж байгаа биз дээ. Энэтхэг, Пакистан улсууд цөмийн зэвсэгтэй болсон. Иран улс цөмийн зэвсэгтэй болох босгон дээр ирээд байна. Харин Хойд Солонгосын хувьд цөмийн зэвсэг байгаа юу, үгүй юу гэдгийг таах л үлдээд байна» гэлээ .Энэ хорооны хугацааг сунгаж, НҮБ дэлхийн алан хядах ажиллагаатай идэвхитэй тэмцэх ажиллагаагаа үргэлжлүүлэх зарлиг гаргаж байгаа нь мэдээж хэрэг эерэг тал юм. Шинэ арга барилыг гаргах цаг нэгэнт болжээ. Яг энэ  л тусгай хорооны ойрын 10 жилд хийх ёстой үндсэн зорилго байх ёстой гэж ОУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны алан хядах ажиллагаатай тэмцэх ангийн удирдагч Владимир Луценко үзэж байна. «Алан хядах ажиллагаа гэдэг улс төрөөр далимдуулан байлдаагүй тал буюу энгийн иргэдийн эсрэг хүчирхийлэлийн хамгийн адгийн аргыг хэрэглэхийг хэлнэ. Хэрвээ цөмийн зэвсэг юм уу цөмийн төхөөрөмжийг хэрэглэвэл аймшигтай сүйрэл болно. Хамгийн азтай нь одоохондоо алан хядагчдын гарт цөмийн зэвсэг байхгүй байна. Маш их анхаарал болгоомжтой байж тэдний гарт цөмийн зэвсэг оруулахгүйн төлөө бүхнийг хийх ёстой. Терроризм гэдэг энэ аюултай өвчин, хорт хавдарын эд эс шиг дэлхий даяар тарж байна. Зөвхөн хоорондоо мэдээлэлцэж байж л үүнийг ялж болно. Тусгай шүүх хэрэгтэй байна, шууд үйлчилдэг хууль шаардлагатай байна» гэж Владимир Луценко хэллээ. Олон улсын байгууллагууд өөртөө оногдсон үүргээ биелүүлж чадахгүй байна гэж шинжээчид ярьж байна. Харин улсуудын том биш холбоо үр ашигтай ажиллаж байна. Цөмийн алан хядах ажиллагаатай тэмцэхэд ОУ, АНУ-ын хамтын ажиллагаа хамгийн чухал юм гэж Константин Симонов тэмдэглээд «Олон улсын алан хядах ажиллагаатай үр ашигтай тэмцэх сонирхолтой орчин үеийн хүчирхэг тоглогчдыг гаргаж ирэх хэрэгтэй юм биш үү. Тэд илүү орон нутгийн байгууллагуудыг байгуулж бие биенийхээ хүчний байгууллагудын хоршолыг зохицуулж, хамтран цэгэн ажиллагаа явуулж чадна» гэлээ.Тусгай хорооны үйл ажиллагаа нь зөвхөн алан хядах ажиллагаатай тэмцэхэд чиглэгдсэн бөгөөд энхийн атомын салбар дахь улс хоорондын шинжлэ ухаан техникийн харилцан хамтын ажиллагаанд саад учруулахгүй гэж НҮБ-ын тогтоолд заажээ.