2020 онд Орос улс ДНБ-ий хэмжээгээрээ Франц, Итали улсуудыг ардаа орхиж дэлхийн тэргүүн таван гүрний нэг болно. Ерөнхий сайд В.Путин ингэж мэдэгдлээ. Тэрээр Төрийн Думд засгийн газрын ажлын жил тутмын тайлангаа тавьсан юм. Төрийн Думд сайд нарын танхим тайлангаа тавих нь шинэ уламжлал юм. Зөвхөн 3 жилийн өмнө 2008 оны 12-р сард зохих өөрчлөлтийг үндсэн хуулинд оруулсан юм. Анхны тайланг 2009 онд тавьсан бөгөөд энэ нь хямралын эсрэг арга хэмжээнд зориулагдсан байсан юм. Ноднин жил В.Путин даяарчлалыг хамарсан хямралыг даван туулахын тулд юу хийсэн тухайгаа парламентын гишүүдэд тайлагнасан юм. Харин энэ жилийн тайлан хямралаас хойшхи улс орны хөгжлийн бүрэн хэмжээний төлөвлөгөө боллоо. Энэ хэлэлцүүлэг засгийн газрын тэргүүний илтгэл болон депутатуудын асуултын хариултыг оролцуулаад 4 цаг үргэлжилж дээд хэмжээн тогтоолоо.Ойрын 10 жилд хөдөлмөрийн бүтээмжийг доод тал нь хоёр дахин мөн эдийн засгийн голлох салбаруудынхыг 3-4 дахин  нэмэгдүүлэхээр засгийн газрын төлөвлөгөөнд заасан байна. Орос улсын энэ гол үзүүлэлт одоохондоо тийм өндөр биш байгаа нь бүхэнд тодорхой. Энэ болон бусад арга хэмжээнүүдийг амьдралд хэрэгжүүлснээр нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг 35 мянган доллар хүртэл нэмэгдүүлж болно. Иймэрхүү арга хэмжээнүүд бодитой гэж Улс төрийн технологийн бодлогын төвийн дэд ерөнхийлөгч Сергей Михеев үзэж байна. «Путин үүнийг зуун хувь амлаагүй юм. Энэ нь боломжтой зүйл л гэж хэлсэн. Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж байна гэдгийг тэр шаардлагатай байна гэдэг утгаар хэлсэн. Инновацийн бүтээгдхүүнийг нэмэгдүүлэх, эдийн засгийг дахин аж үйлдвэржүүлэх нөхцөлд энэ нь боломжтой юм. Зарчмын хувьд энэ  нь боломжтой зүйл юм. Энэ бол тэмүүлэх ёстой ирээдүй мөн бөгөөд тэгэхдээ олон хүчин зүйлээс хамаарах болно» гэж Сергей Михеев хэллээ. ОУ өнөөдөр тогтвортой өсөлтийг харуулж байна. Засгийн газар үүнийг ашиглах ёстой гэж улс төр судлаач Дмитрий Орешкин «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд «Нефть, хий, эрчим хүч гэсэн манай экспортын үндсэн нөөцийн үнийн бодлогын тааламжтай нөхцөл нөлөөлж байгаа болон зах зээлийн шинэтгэлийн ул мөр ч байгаа юм. Хэрвээ энэ процесс үргэлжилж, нефтийн үнэ улам өсөж эсвэл өндөр хэмжээнд байвал Путины ярьсан биелэгдэж болох юм. Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх болон эдийн засгийн өсөлтийн инновацийн чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй гэж тэр зөв ярьж байна» гэлээ.ОУ-ын эдийн засаг жилийн дараа хямралаас гарч, алдагдлаа нөхөж чадна гэж В.Путин тэмдэглэлээ. Улс орны хүн хүчний болон эдийн засгийн доройтолоос зайлсхийх болон нийгмийн стандартыг буурах аюулаас оросын нийгмийн нэгдсэн хүчин чармайлтаар гарч чадлаа. Аж үйлдвэрлэл болон санхүүгээс эхлээд хөдөлмөрийн зах зээл хүртэл бүх чиглэлд хямрал ялагдал хүлээсэн гэдгийг 2010 он харуулсан. Орос улсын технологийн хөгжлийн шинэ давалгаанд гарааг нь өгч, орчин үеийн технолог болон “ухаалаг” инновацид зориулсан нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Үүнээс гадна ойрын 10 жилд эдийн засгийн дэд бүтцийн баазыг бүрдүүлэх болно. Энэ замд ижилсэх зүйл байхгүй гэж тэр үзэж байна. ОУ-д оруулах шууд хөрөнгө оруулалт 60-70 тэрбум долларын түвшинд гарч түүний өсөлт цаашид үргэлжлэх болно. Хөрөнгө оруулалтыг татах нь олон хүчин зүйлээс хамаарах болно гэж Улс төр, эдийн засгийн харилцааны агентлагийн тэргүүн Дмитрий Орлов ярьж байна. «Хөрөнгө оруулалтыг татах ерөнхий байдал, шүүхийн систем хэрхэн ажиллаж байгаа зэргээс болж капиталыг цуглуулж болно. ОУ-д итгэх итгэлийн түвшин тодорхой хэмжээний тааламжтай нөхцөлд гарсан тохиолдолд ерөнхий сайдын яриад байгаа жилд 70 тэрбум доллар гэдэг бодитой зүйл юм. Энэ бол шийвдэрлэх ёстой зорилт юм. Хөрөнгө оруулалт гэдэг төсөвт орж байгаа нефтийн долларын урсгал бишээ» гэж тэр ярилаа. Чанартай хөрөнгө оруулалтад зориулсан урьдчилсан нөхцөл өнөөдөр байна гэж засгийн газар үзэж байна. Оросын зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд тогтвортой өсөлтийг харуулж байгаа учир дэлхийн  томоохон нэгдлүүд түүнийг сонирхож байна. Гадаадын хөрөнгө оруулалтын сан бүрдүүлэхийн тулд нефть хийн орлогоос тэрбум рубль чиглүүлэх болно. Оросын сангийн зах зээл бүхэлдээ нэг триллион долларын хөрөнгөтэй болоод байна. Өсөлтийн динамик БРИКС-ийн орнууд дотроос хамгийн дээд хэмжээнд хүрсэн байна. В.Путин хэлсэн үгэндээ гадаадад байгаа оросын бизнесийг хамгаалах асуудлыг хөндсөнийг тэмдэглэх хэрэгтэй. Оросын компаниуд эрчим хүчний хүрээнд уламжлал ёсоор нилээд хүчтэй байдаг Хойд Африкийн улсуудад ард түмний эсэргүүцлийн давалгаа үүсээд байгаа үед энэ асуудал үнэхээр цаг үеэ олсон байна. Тэднийг дэмжихийн тулд оросын засгийн газар хөрөнгө мөнгө олно, хэрвээ шаардагдвал төсвөөс нэмэлт хөрөнгө гаргах болно гэж ерөнхий сайд хэлсэн байна.Тус бүс нутагт оросын компаниуд хичнээн алдагдал хүлээснийг бодитоор тооцоход хэцүү гэж италийн улс төр судлаач Жульета Кьеза тэмдэглээд «Байдлаас ажихад бүх улс л тэнд ашиг сонирхолтой байсан бололтой. Мэдээж ОУ тэдний дунд байна. Тэгэхлээр асуудал бүх улс орны засгийн газрын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд ороод байна. ОУ-ын засгийн газрын улс төр, дипломатын тусламж л хамгийн чухал байх нь тодорхой» гэлээ. Сайд нарийн танхим энэ жил төсвийн хомсдолдыг 10-аас 1,5-т % хүртэл бууруулах ёстой гэж Путин мэдэгдлээ.Ирээдүйд бодит эрсдэлээс эдийн засгийг хамгаалж чадах хомсдолгүй төсөвтэй болох шаардлагатай байна. Урьдчилан таамаглаж болох үндэсний валютын ханш болон эерэг худалдааны баланс үүнд тус болно. Нүүрс ус төрөгчийн хүрээн дэх экспортын хамааралаас зайлсхийж, хувиараа үйлдвэр эрхлэгчдын дэмжлэгтэйгээр хөрөнгө оруулалт эдийн засгийн чанар дээшилсэн тохиолдолд төр засаг орчин цагын ОУ-ын хамгийн муу үзэгдлийн нэг болсон авилгатай идэвхитэй тэмцэх болно. Энэ гайтай авилгал “биднийг хойш нь татаж, нийгмийг ёс сутахуунгүй болгож байна” гэж Путин хэлсэн байна. Энэ мөнхийн зангилааг задлаж чадах юм бол улс орны шинэчлэлд шинэ түлхэц өгнө.