АНУ ба Европ эдийн засгийнхаа хөгжлийг идэвхжүүлэхийг оролдож байхад Хятад улс эрчимтэй өсөлтий нь тогтоон барихыг хичээж байна.Иймээс БНХАУ-ын Төв банкаас нөөцлөх хэр хэмжээг нэмэгдүүлэхийг өнгөрсөн ням гаригт томоохон банкуудад тушаав. Тэгэх нь зээллүүлэлтийг багасгаж, инфляцийг тогтоон барихад туслана гэж Бээжин найдаж байна. Төвлөрсөн хөрөнгө оруулалт ба экспорт хятадын эдийн засгийн өсөлтийн гол хөдлөх хүчин болсон гэж оросын зарим шинжээчид үзэж байна. Одоо эрх баригчид дотоодын хэрэлээнд тулгуурлаж, загварыг өөрчилж байна.Нөөцлөх хэр хэмжээг нэмэгдүүлэх тухай Ардын банкны  захирамж  «машин хэт хурдлаж байгааг» тусган харуулсан сүүлчийн шинж тэмдэг боллоо. Энэ нь энэ оны ийм дөрөвдөх захирамж билээ. Одоо банкууд нөөцлөх хэр хэмжээг 20 гаруй хувиар нэмэгдүүлэх ёстой. Энэ алхам эдийн засгийг зээллэгт чиглүүлэх хөрөнгийг багасгаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийтлэсэн албан ёсны тоо баримтуудаас харахад одоо хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац жилд 9,7 хувьд хүрээд байна. Хятадын эдийн засгийн ийм эрчимтэй өсөлт  эдийн засгийн хөгжил гажих, тэнцвэрээ алдахад хүргэж байна. Өнгөрсөн онд Хятад улсын төлбөрийн баланс гадаадаас авах түүхий эдийн үнэ нэмэгдсэнтэй холбогдон  алдагдалтай болсон. Одоо инфляц эрс гаарах аюул тулгарсан. 3-р сард жижиглэн худалдаалах үнэ 5,5 хувиар нэмэгдэв. Энэ нь сүүлийн гурван жилд үнийн хамгийн их өсөлт боллоо. Америкийн New York Times сонинд бичсэнчилэн эдий засаг нь дэлхийд хоёрт ордог улсын санхүүгийн асуудлууд  дэлхийн Wall Mart их дэлгүүрийн сүлжээнээс аваад Уолл-Стрит хүртэл хаа сайгүй нөлөө үзүүлж байна. Инфляц гаарсан учир БНХАУ « дэлхийн хямд дархан газар» статусаа алдаж мэднэ. Энэ нь хятадын экспортын өртөг нэмэгдэх ба дэлхийн уналтыг үүсгэх хор холбогдолтой болж мэднэ. Юуны түрүүнд хүнсний бүтээгдэхүүн ба шатахууны үнийн өсөлт хүмүүсийн сэтгэлийг түгшүүлж байна. Машинтай хүмүүсийн тоо олширсоор байна. Түүнчлэн орон сууцны үнийн өсөөлт зэвүүцэл төрүүлэв.Шанхайн төвд хоёр өрөөтэй байр бараг 400 мянган долларын үнэтэй. Хятадын хотуудад орон сууцны үнэ оршин суугчийн жилийн дундад орлогоос барагцаалбал 25 дахин илүү их байна. Инфляц эрс гаарсан үйл явц  Хятадын дотоодын тогтвортой байдлыг бусниулж байна. Бээжин нийт олны дүргүйцлийг намжаах зорилгоор арга хэмжээ авч байна. Орон сууцыг хүмүүст хүртээлтэй болгох  шийдвэр ийм нэгэн алхам болсон гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн захирал профессор Сергей Лузянин үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Эдүгээ Хятадад нийгмийн асуудал улс төрийн өнгө аястай болж байна. Үүнд арабын орнуудын хэрэг явдал болон Хятадад тулгарсан нийгэм-эдийн засгийн асуудлууд нөлөөлсөн. Иймээс  аж амьдралын чанар болон  хятадын  хот хөдөөгийн  эгэл жирийн оршин суугчдын аж байдал гол асуудал болж байна. Тухайлбал орон сууцны барьцаатай зээлийн болзолыг хөнгөвчилж байна» гэв.  «Эдийн засгийг хүйтрүүлэх» гэсэн оролдлого шинэ зүйл огт биш гэж Москвагийн УИС-ийн дэргэдэх Ази Африкийн орнуудын  дээд сургуулийн орлогч захирал Андрей Корнеев үзэж байна. Засгийн газар  төрийн хөрөнгө оруулалт, экспорт биш дотоодын хэрэглээг өсөлтийн шижим түлхэц болгохын төлөө байна. Энэ загварыг хэрэгжүүлвэл Хятад улс  дэлхийн эдийн засгийн хүчирхэг зүтгүүр хэвээр байх болно гэж оросын шинжээч тэмдэглэн хэллээ.