Өмнөд солонгосын хөлөг онгоцны “Ханчжин шиппинг” хөлөг онгоцны компани тус улсын 14 иргэн ажиллаж байгаа  контейнер тээгчтэй хөлөгтэй холбоо тасарлаа. Яг холбоо тасарсан 4-р сарын 21-нд тус хөлөг Сомалийн эрэг хавьд байсан гэж Өмнөд Солонгос улсын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдлээ. Энэ хөлөг Испани улсаас Сингапур орохоор хөвж явсан байна. Энэ бүсэд хэдэн жил далайн дээрэмчид идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. 2011 он гарснаас хойш тэд 100 гаруй дайралт үйлдээд байна. 300 далайчидтай 18 хөлөг онгоцыг тэд барьцаалаад байна. Далайн дээрэмчид хөлгийг хулгайлсан гэж орон нутгийн хэвлэлд мэдээлснийг дипломатч баталсангүй.