Дэд бүтцээс ганцхан зам л шаардлагатай бие даасан хосгүй байшингийн төслийг оросын эрдэмтэд Сибирьт боловсрууллаа. Дээвэр, хананд нь байрлуулсан нарны зай хураагуураас энэ байшин цахилгаан, дулаанаа авах юм байна. Зуны цагт илүү гарсан эрчим хүчээ байшингийн доор байрлуулсан тусгай аккумляторт хурааж өвөл хэрэглэнэ. Өөрийнхөө газар дээр ухсан худгаасаа усаа татах юм байна. Биологийн цэвэрлэгээтэй бохирын систем бас бие даасан байх юм байна. Ийм хосгүй байшингийн нэг шоо метр талбай нь 1200 доллар орчим байх ба энэ нь жирийн байшингийн шоо метрийн үнээс  30-40%-иар хямд юм.