Хятадын эдийн засгийн өсөлт 2011 онд удааширч 9,6% болно гэж БНХАУ-ын Нийгмийн ухааны академ таамаглаж байна. Тодорхой бус олон хүчин зүйл байгаатай холбоотой гэж хятадын шинжээчид үзэж байна. Хөрөнгө оруулалтын хангалттай хурдан өсөлт тогтвортой байна, гэвч хэрэглээний өсөлтийн хурд болон цэвэр экспорт удаашрах болно. Дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс Хятад улсад хандсан сонирхол буурахгүй, учир нь Хятадын эдийн засаг энэ жил дэлхийд АНУ-ын дараа 2-рт орсон билээ. Гэсэн ч хятадын шинжээчид ялалтын тухай зарлахыг яарахгүй байна. Хятадын эдийн засагт гарах ямарч хямрал даяарчлалыг хамарсан хор уршигтай болно.