Осол болсон “Фукусима-1” АЦС-ын тусгаарлалтын бүсэд оршин суугчдыг буцаж ирэхийг Япон улсын ерөнхий сайд Наота Кан хориглолоо. АЦС-д осол болсны дараа станцийн эргэн тойрны 20 км-ийн радиусын газар нутгийг тусгаарлалтын бүс гэж төр засаг зарласан билээ. Осол болсон АЦС байдаг Фукусима мужид Наото Кан пүрэв гаригт очсон байна. Япон улсад 3-р сарын 11-нд асар хүчтэй газар хөдлөлт болсны улмаас  “Фукусима-1” АЦС-д осол болсон юм. АЦС-ын 6 реактороос 4 нь жагсаалаас гарснаас болж их хэмжээний цацраг идэвхит бодис алдагдсан юм. Энэ аюултай бүсээс 80 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн боловч хүмүүс сүүлд нь гэр орондоо буцаж ирэх болсон юм. Хориг тавихаас өмнө цагдаагийнхан хүмүүсийг хорьж чадахгүй байсан юм. АЦС-ийн ослын уршгийг арилгах ажил үргэлжилсээр байна. Энэ ажилд 3-6 сар шаардлагатай болно.