НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун ОУ-д ажлын айлчиллаа эхлэж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн эмчилгээний сургалтын москвагийн төвийн нийгмийн инклзийн талаархи шинэ төсөлтэй өнөөдөр тэрээр танилцах болно. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муныг 4-р сарын 22-ны баасан гаригт ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев хүлээж авна. Энэ айлчлалын явцад Пан Ги Мун, ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай хэлэлцээр хийнэ. 1973 оны НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг хэрэгжүүлэж Ливи улсад НАТО-гийн явуулж байгаа цэргийн ажиллагаа уулзалтын олон улсын асуудлын нэг гол сэдэв байх болно. НАТО Ливи улсад эрх мэдлээ хэтрүүлэж байгаа асуудлыг ОУ тавьж магадгүй. Энэ өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун ХАБГБ-ын Байнгын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр үг хэлнэ.