Орос улс хямралаас хойшхи үеийн үсрэлтээ хийсэн гэж ОХУ-ын ерөнхий сайд В.Путин хэллээ. Үндэсний эдийн засаг даяарчлалыг хамарсан эдийн засгийн хямралыг даван тууллаа гэж тэрээр Төрийн Думын хуралдаан дээр хэллээ. Засгийн газар үүнийг үндэслээд нийгмийн хөгжил ба эдийн засгийн өргөн хэмжээний хөтөлбөр болон эдийн засгийг шинэчлэх шинэ төлөвлөгөөг боловсруулж байна. Засгийн газар ямарч нөхцөл байдал үүслээ гэсэн иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээсээ хэзээч татгалзахгүй гэж ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ. Сүүлийн хоёр жилд ОУ-д Агуу их Эх орны дайны ахмад дайчид болон цэргийн албан хаагчидад 250 мянга гаруй байр үнэ төлбөргүй олгосон байна. Хөдөлмөрийн тэтгэвэр  45%-иар өссөн. Өндөр технологийн болон жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан эмнэлэгийн 38 төв байгуулсан ба төрөлтийг ухамшуулах хөтөлбөрийг үргэлжлүүлсэн, нийгмийн тэтгэмжийг индексжүүлсэн байна. Хямралаас өмнөх 2007 онтой харьцуулахад боловсролд зориулсан зарлага 1,5 дахин, шинжлэх ухааных 2 гаруй дахин өсчээ. ОУ хямралын үеэр улс орныг доройтуулахаас зайлсхийж чадсан гэж ОХУ-ын ерөнхий сайд хэллээ. 2020 он гэхэд дэлхийн хүчирхэг эдийн засагтай эхний таван улсын нэг болно гэж Путин тэмдэглэлээ. Ирэх арван жилд оросын эдийн засгийн үйлдвэрлэх чадварыг доод тал нь 2 дахин, оросын эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг 3-4 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. ОУ-ын эдийн засагт оруулах гадаадын шууд хөрөнгө оруулалтын түвшинг ойрын үед, жилд 70 сая АНУ-ын доллар болгохоор ОХУ-ын засгийн газар тооцож байна гэж ерөнхий сайд мэдээллээ. Улс орны эдийн засагт оруулах гадаадын капиталыг татах болон томоохон хамтарсан төслүүдийг хамтран санхүүжүүлэхийн тулд эрчим хүч агуулагчийн баялагын экспортоос олох орлогоос тусгай сан байгуулах болно. Дорнод Сибирь-Номхон далайн нефтийн хоолой байгуулахад оросын засгийн газрын тэргүүн онцгой анхаарал хандууллаа. Дорнод Сибирь-Номхон далайн нефтийн хоолойн эхний ээлжийг нээсний хүчинд ОУ 2010 онд АНД орнуудад нийлүүлэх нефтийн экспортыг 45%-иар нэмэгдүүлж чадсан гэж тэрээр онцлон тэмдэглэлээ. Дорнод Сибирь-Номхон далайн нефтийн хоолойн 2 дахь ээлжийг 2014 онд барьж дуусгахаар төлөвлөөд байна.