2014 онд Сочи хотод болох Өвлийн олимпийн наадмын билиг тэмдэгтэй зоосыг ОУ-ын Төв банк гаргалаа. Энэ зоосны хөтөлбөр олимпийн хөдөлгөөний түүхэнд хамгийн өргөн хүрээг хамарсан нь байх юм. Түүнийг зохиогчид дэлхийг ангайлгахыг хүсэж байгаа юм байна. 2011-2013 оны хооронд алт, мөнгө, өнгөт металлаар 46 төрлийн дурсгалын зоос гаргах юм байна. Нийтдээ 40 сая ширхэгийг хийнэ гэж ОУ-ын төв банкны даргийн 1-р орлогч Георгий Лунтовский яриад «Бид одоохондоо зарж эхлээгүй байна эхлээд хэрэгцээг нь мэдрэх хэрэгтэй байна. Үнэн чанартаа цуглуулагч, нумизматуудын сонирхол маш их байгаа. Хэрэгцээ хүсэлтээс хамаагүй их байх болно гэж үзэж байна» гэлээ.Олимпийн тоглолтыг зохион байгуулагч орны хувьд дурсгалын зоос гэдэг нэрийн хуудас болдог юм гэж Георгий Лунтовский үзэж байна. Ийм учраас “Сочи 2014” зоосуудын дизайнд зөвхөн  олимпийн сэдвийг хөндөөд зогсоогүй. Зураг дээр нь ОУ-ын үндэсний онцлог болон хосгүй байгалтай Сочи хотын дурсгалт газруудыг дүрсэлсэн юм. “Сочи-2014” зоосны хөтөлбөрийн үндсэн зорилго нь бүх орсыг хамрахад оршиж байгаа юм. Олимпийн түүхийн бяцхан хэсгүүдийн эздэд нь оросын 4 хүн тутмын нэг нь байх болно. Иргэд худалдаж авах дараалалд аль хэдийнээ бичүүлээд байна. Зарим нэг нь энэ зоос тэдний хадагламжийг нэмэгдүүлэхэд нэмэр болно  гэж үзэж байгаа юм. Мэдээж хэрэг энэ зоосуудын хойноос цуглуулагчид ангуучлах нь ойлгомжтой гэж москвагийн “Нумизматика” клубын ерөнхийлөгч Богдан Мандра үзэж байна. «Олимпийн наадам эхлэж олон гадаадынхан хүрэлцэн ирэх үед л жинхэнэ ханшны өсөлтийн оргил үе болно. Олимп дууссны дараа ч бас ханшны өсөлт болно. Энэ зоосууд нумизматика дээр л жинхэнэ байр сууриа эзлэх болно. Энэ сэдэв үнэхээр цаг үеийнх болоод байна» гэж тэр хэллээ.Тамирчдын зураг бүхий эртний грекийн зоосуудыг олимпийн анхны зоос гэж үзэж болно гэж Богдан Мандра ярьж байна. Хэрвээ аз дайрах юм бол тийм зоосуудыг хэдэн мянган доллароор худалдан авч болно. Энэ уламжлал хэзээ сэргэсэн талаар нумизматууд маргасаар байгаа юм. Хельсинкад болсон 15-р Олимпийн наадмын өмнөхөн 1951 онд Финландад тохиолдсон гэж ихэнх хэсэг нь үздэг, гэхдээ өөр санал ч байдаг юм. Хятадууд бүхнийг гүйцэж түрүүлсэн. Учир нь өөрийнхөө Олимпийн үеэр тэд 10 килограммын жинтэй 5 алтан шайбыг гаргасан байна. ОУ-д нэгийг 30 сая рублиэр зарсан ба түүний эзэн нь Самара хотын иргэн болсон байна.“Сочи-2014” зоосыг 2011 онд хэд хэдэн үе шаттайгаар гаргана. Биатлон, уулын цана, хос уран гулгалт, хоккей зэрэг спортод зориулсан  3 рублийн  4 мөнгөн зоосыг гаргах болно. Үснийх нь сүлжээ Сочи хотын ургамал, цэцэгтэй төсөөтэй эртний Флора бурханы дүрстэй 1000 рублийн алтан зоосыг бас гаргах юм байна. Уулны зураг дээр олимпийн билиг тэмдэгийг дүрсэлсэн 25 рублийн  дурсгалыг зоосыг 10 сая ширхэгээр гаргах болно. Харин энэ оны 9-р сарын 1-нээс 100 рублийн  “Оросын өвөл” мөнгөн зоос, 50 рублийн  “Бобслей”, “Керлинг” гэсэн хоёр алтан зоос тус тус гарах юм байна.

Гэрэл зураг