Цөмийн аюулгүй байдлын олон улсын бодлогыг эргэн харахыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун санал болголоо. Цөмийн аюулгүй байдалд үзүүлэх байгалийн гамшгийн нөлөөг гүнзгий судлах, АЦС-ын аюулгүй байдалд тавих шаардлагыг чангатгах, энэ чиглэл дэх МАГАТЭ-гийн үүргийг дээшлүүлэх саналыг тэр тавилаа. Цөмийн обьектуудыг алан хядагчдаас найдвартай хамгаалах хэрэгтэй. Цөмийн аюулгүй байдлын талаар олон нийтэд мэдээлэх ажлыг дээшлүүлэх хэрэгтэй гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ. Энэ асуудлаар 9-р сард дэлхийн улсуудын тэргүүнүүдийн уулзалт хийхээр төлөвлөж байна. Атомын эрчим хүчний түүхэнд хамгийн томд орох Чернобылийн АЦС-ын ослын 25 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байгаатай холбогдуулаад Пан Ги Мун Украйн улсад байгаа юм.