Улс орныг технологийн хөгжлийн шинэ давалгаанд оруулах хэрэгтэй гэж ОУ-ын ерөнхий сайд В.Путин үзэж байна. Тэргүүний технолог болон урт хугацааны “ухаалаг” хөрөнгө оруулалтын урсгалд зориулсан нөхцлийг бий болгох хэрэгтэй байна гэж тэрээр Төрийн Думд тайлан тавихдаа мэдэгдлээ. Түүхий эд болон нүүрс устөрөгчийн одоогийн тааламжтай нөхцөлд хэн ч  тайвшрах ёсгүй, энэ нь эдийн засгийн хөгжлийн шинэ загварт хурдан шилжихийг сануулж байгаа дохио юм гэж Путин хэллээ. 2010 оны ДНБ-ий өсөлтийн талаас дээш хувийг боловсруулах үйлдвэр хангасан гэдгийг ерөнхий сайд санууллаа.