Орос Япон хоёр улс найрамдлын гэрээ байгуулаагүй ч жинхэнэ анд нөхөд юм гэж ОХУ-ын засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Игорь Шувалов Москвад албан үүргээ биелүүлж дуусч байгаа Японы элчин сайд Масахару Конод мэдэгдлээ.Орос улс, Япон улс ба түүний ард түмэнд үнэхээр найрсгаар хандаж байгааг Игорь Шувалов онцлов. Тэрээр засгийн газарт Япон улстай тогтоосон эдийн засгийн хэлхээ холбоо, хөрөнгө оруулалтын төслүүдийг хариуцаж байна. «Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдгийг бид ахин нотлон харуулсан гэж тэрээр хэллээ. 3-р сарын 11-нд Японд эмгэнэлт хэрэг болсонтой холбогдуулан Орос улсаас шуурхай арга хэмжээ авч, оросын аврагчид тэр даруй тусламж үзүүлснийг  Игорь Шувалов  дурдав. Орос Япон хоёр уурд хамт байх болно гэж өөрийн хариуд Масахару Коно мэдэгдлээ. Тэрээр япончуудад бусдаас түрүүн тусласан оросын засгийн газарт тахархал илэрхийлэв. Аврагчид амь өрөн ажиллаж, үүргээ нэр төртэй биелүүлснийг тэрээр дурдав. «Бид Орос улсаас үзүүлж буй дэмжлэгийг үргэлж мэдэрч  байна. Энэ нь эмгэнэлт байдлыг давахад туслана гэж Японы элчин сайд онцлов.Эдүгээ Орос улсаас «Фукусима-1» АЦС-д гарсан ослын хор уршгийг арилгахад техникийн тусламж үзүүлж байна. Хөрш улс зарим төрлийн тоног төхөөрөмж, хэмжих багаж, хоргүй болгох матерал хэрэгсэл авахыг хүслээ. Тухайлбал нанотехнологийг хэрэглэн үйлдвэрлэсэн өндөр даралтын уян олгой тэдгээрийн дотор байна. Мөн олгойг цацраг идэвхт усыг цунамид нэрвэгдэж гэмтсэн цөмийн реактороос далайд шахан шилжүүлэхэд хэрэглэнэ. Түүнээс гадна оросын эрдэмтэд «Фокусимын» ноцтой гэмтсэн реакторуудыг хөргөх талаар зохих зөвлөмж өгөхөд бэлэн байна. Үүний хамт «Фукусима» болон бусад АЦС-уудыг түр зогсоосон учир алдаж буй цахилгаан эрчим хүчийг нөхөхийн тулд байгалийн шингэрүүлсэн хий бүхий хоёр шатахуун зөөгч хөлөг онгоцыг Япон руу явуулна. Өрнөд Европт хоолойгоор дамжуулах хийн хэмжээг нэмэгдүүлснээр бий болох шингэрүүлсэн хийг Японд  нийлүүлэх оросын санаачилгыг ЕХ ба Япон улстай хэлэлцэнэ. Японы эмгэнэлт хэрэг Алс Дорнодоос Японд тэнгисийн ёроолоор цахилгаан кабель татах төслийг сэргээхэд нөлөөлөв. Гэвч  эл асуудалтай холбогдуулан японы зарим хүчин зүй бүс ажиллагаа явуулж эхлэсэн гэж Япон судлалын төвийн удирдагч Валерий Кистанов  «Оросын дуу хоолой» радиод мэдэгдээд «Япон улс манай тусламжад зүй ёсоор хандаасай. Харамсалтай нь японы хэвлэл оросын тусламжийг зүй бусаар тайлбарлах тохиолдол гарч байна. Орос улс  японы талаас маргаан үүсгэсэн арлуудын нэг болох Кунаширт АЦС барьж, түүний үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчийг Японд дамжуулах гэж байна.Японы  засгийн газар хямралаас эмээж мөн саналыг дэмжиж, аралд өнгөлзөхөөс татгалзана»  гэж саяхан «Жапан таймс» сонины өгүүллэгт бичжээ.Сүүлийн жилүүдэд японы консерватив хүчин маргаан үүсгэсэн арлуудаас болж Орос улстай эдийн засаг,хөрөнгө оруулалтын хүрээнд хамтран ажиллах асуудлыг улстөржүүлсний улмаас харилцан ашигтай  олон хэлэлцээрийг хэрэгжүүлж чадсангүй. Япон улс хүнд байдалд орсон үед Орос улсаас үзүүлж буй тусламжийн мөн чанарыг гуйвуулж тайлбарлах нь хоёр орны сайн хөршийн харилцаанд таагүй цохилт өгч байна.