Орос улс хямралын үед улс орноо доройтуулахаас зайлсхийж чадсан. Төрийн Думд засгийн газрын үйл ажиллагааны жил тутмын тайлан тавихдаа ОУ-ын засгийн газрын ерөнхий сайд В.Путин ингэж мэдэгдлээ. “Улс орны эдийн засгийн болон хүн хүчний нийгмийн стандартыг хэт доод хэмжэээнд хүргэж манай улсыг доройтуулах бодитой эрсдэлээс даярчлалыг хамарсан хямралын үед зайлсхийж чадсан нь бидний ололт амжилт гэж бид үзэж байна” гэж тэр хэлсэн байна. Засгийн газрын ерөнхий сайдын илтгэл парламентийн доод танхимын хуралдааны гол хэлэлцэх асуудал байлаа. 2008 оны 12-р сарын 31-нд хүчин төгөлдөр болсон Үндсэн хуулийн өөрчлөлтөд засгийн газрын тэргүүн жил бүр тайлангаа доод танхимд илтгэж байх ёстой гэж заасан юм. Төрийн тэргүүн Д.Медведев энэ саналыг тавьсан билээ. Гүйцэтгэх засаглалыг хянах функцууд Төрийн Думд байх ёстой гэж ерөнхийлөгч үзсэн билээ.