Өнөөдөр атомын эрчим хүч аюулгүй байж болох уу?  “Фукусима-1” АЦС-д осол болсноос хойшхи сүүлийн сар хагас гаруйн хугацаанд энэ асуултыг олон удаа тавих боллоо.Чернобылийн АЦС-ийн ослын ойн үеэр дэлхий дахин энэ асуултад нааштай хариулт өгч байна. Цөмийн эрчим хүчийг аюулгүй инновацийн аргаар ашиглах талаар хийсэн Киевийн дээд хэмжээний уулзалтад оролцогчдын хэлсэн үгийн гол нь “”Чернобылийн тэнгэр дахин үүлгүй байх ёстой” гэсэн уриа байлаа. Чернобылийн АЦС-ын реакторт зориулсан шинэ чулуун бунхан барихад зориулж донор орнууд 550 сая евро цуглуулж чадсан байна. Шинэ сүйрэл гаргуулахгүй байх нь дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний гол асуудал байлаа. “Фукусима-1” АЦС-д гарсан ослоос хойш энэ асуудал улам цаг үеийнх болоод байна. Чернобыль ба Фукусимад гарсан ослын уршиг үнэхээр даяарчлалыг хамарсан учраас энхийн  атомыг ашиглах үндсэн асуудлуудыг дахин сөхөж үзэх хэрэгтэй гэж НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун үзэж байна. «Цөмийн аюулгүй байдлын стандартыг үндэсний болоод олон улсын түвшинд тууштай эргэж харах цаг нэгэнт болжээ. Цөмийн обьектуудын аюулгүй байдал хамгийн гол асуудал байх ёстой. Энэ асуудлыг улс орнуудын засгийн газар хариуцах ёстой. Үүний тулд ил тод байдлын түвшинг дээшлүүлж хүмүүсийн итгэлийг олох хэрэгтэй. АЦС барих олон улсын стандарт, аюулгүй байдлын баталгаа, ил тод байдал болон улс хоорондын бүрэн хэмжээний мэдээлэлийн солилцоо бидэнд хэрэгтэй байна» гэж тэр хэллээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын үзэж байгаагаар реакторуудын ажиллагаа байгалийн нөхцөл байдлаас хамааралтай болсон нь хамгийн гол асуудал болоод байна. Цөмийн обьектууд газар хөдлөлт, түймэр, хүчтэй шуурга зэрэг байгалийн гамшгуудыг сөрөн зогсох ёстой. Алан хядах ажилллагааны дайралт гэдэг аюулыг өнөөдөр мартах ёсгүй. Гадны халдлагаас хамгаална гэдэг нь ард түмний аюулгүй байдал гэдэгтэй утга нэг юмаа гэсэн богино бөгөөд далайцтай хэлбэрийг Пан Ги Мун хэллээ.Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 62 АЦС барьж байна. Ер нь нийтдээ 443 АЦС ажиллаж байгаа.Тэдний дундаас зарим нь газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд байрлаж байгаа. Бүх дэлхийд АЦС барьж байгаа тэргүүлэх улс бол Орос улс юм. Цөмийн эрчим хүч бол орчин үеийн технологийн хөгжлийн зүтгүүр юм гэж оросын  шадар сайд Игорь Сечин дээд хэмжээний уулзалт дээр тэмдэглээд «АЦС-уудад осол гарч хүндрэл үүсэж байгаа ч гэсэн атомын эрчим хүч хөгжиж байна, хөгжих ч ёстой гэдэгт бид итгэлтэй байна. Энхийн атом бол цахилгаан эрчим хүчний хамгийн хямд эх үүсгэвэр одоо ч, ирээдүйд ч байна гэдэгт ОУ эргэлзэхгүй байна. Мэдээж хэрэг АЦС-ын зураг төслийг гаргах, байрлуулах, ашиглахдаа зохих тохирсон стандартыг мөрдөх хэрэгтэй. Атомын эрчим хүчгүйгээр хүн төрлөхтөний эрчим хүчний хэрэгцээг хангах боломжгүй» гэж тэр хэллээ. Гэнэтийн аюул осол тохиолдсон үед одоо ажиллаж байгаа АЦС-уудын аюулгүй байдалд хийх нэмэлт үнэлгээ өнөөдөр ОУ-д эхний ээлжийн асуудал болоод байна. Улс орны бүх ажиллаж байгаа АЦС-ууд стресс-тест өгсөн байна. «Бид АЦС-уудаа 14 метрийн өндөртэй цунами, 9 баллын хүчтэй газар хөдлөлтөөр тест шалгалт авсан юм. Реакторуудын оросын  технолог аюулгүй байдлын бүх стандартад нийцэж байгаа бөгөөд систем нь жагсаалаас гарахгүй гэсэн баталгааг өгч байна гэдэгт бид итгэсэн. Долдугаар сард хийхээр зарласан МАГАТЭ-гийн цөмийн аюулгүй байдлын бага хурал дээр бүх улс орнууд үндэсний стресс-тестийнхээ дүнг мэдэгдэх ёстой. Бид ч мэдээлэхэд бэлэн байна» гэлээ.Оросын АЦС-ийн найдвартай талыг харуулсан техникийн үзүүлэлтийг Литвийн ерөнхий сайд Андрюс Кубилюс сайн мэдэхгүй буй бололтой. Киевийн дээд хэмжээний уулзалт дээр тэрээр оросын Калининград хот болон Белорусс улсад барихаар төлөвлөж байгаа АЦС-ын талаар сэтгэл зовинож байгаагаа илэрхийллээ. “Харамсалтай нь энэ шүүмжлэлийг тавьсан Литвийн ерөнхий сайд хурлыг хаяж гараагүйсэн бол Литвитэй хил залгаа Калининград хотод барих Балтийн АЦС-ийн төсөлд тусгасан орчин үеийн аюулгүй байдлын шийдэлийг сонсох байлаа” гэж дэд ерөнхий  сайд Сечин ёгтлон хэллээ. Бүх мэдээлэлийг литов нөхөртөө ойрын үед явуулна гэж тэрээр амаллаа. Байгалийн сүйрэл технологийн процессийг зогсоох ёсгүй гэсэн санаа Киевийн дээд хэмжээний уулзалтын үеэр нэг бус удаа сонсогдож байлаа. Харин үүнээс зохих дүгнэлт гаргах ёстой.  Үүн дээр л ирээдүйн эдийн засгийн болон нийгмийн хөгжилд зориулсан олон улсын түншлэл бий болж байгаа билээ.