Хятадын нисэх онгоцуудад 2 жилийн дараа гар утсаар ярих болон Интернет  ашиглах боломжтой болно гэж Хятадын төв телевизээр лхагва гаригт мэдээллээ. Чайна Телеком теле харилцаа холбооны компани, Эир Чайна нисэх онгоцны компаниудын хооронд байгуулсан гэрээнд ийм зүйл ангийг тусгасны хүчинд ийм үйлчилгээ явуулах боломжтой болох юм байна. Одоогийн байдлаар компаниуд онгоцноос ярьсан гар утсны төлбөртэй холбоотой асуудал зэрэг хэлэлцээрийн нарийн ширийн зүйлийг хэлэлцэх ажлаа үргэлжлүүлж байна.