Япон улс бусад улсуудад гаргаж байгаа барааны экспортоо 3-р сард 2010 оныхтай харьцуулахад 2,2%-иар багасгалаа. Шинжээчдийн таамаглаж байснаас 2 дахин их багасгасан байна. Японы автомашины 4 тэргүүлгч компаниудын  үйлдвэр зогссон учраас экспортыг багасгасан юм. “Фукусима-1” АЦС-д осол болсноос болж цахилгаан эрчим хүч хэмнэх шаардлага гарч эд ангийн нийлүүлэлтэд хүндрэл учирснаас болж үйлдвэрлэл зогсжээ.