Курилийн арлуудын ойролцоо оросын “Арсеньев” танкер осолдлоо. Тус хөлгийн гол хөдөлгүүр ажилахгүй болсон ба багийнхан өөрсдийн хүчээр засаж чадахгүй юм байна. Оросын аврах албаны баг байрладаг асар хүчтэй “Справедливый” чирэгч онгоц осолд орсон танкерт туслахаар явсан байна. Энэ хөлөг 4-р сарын 21-нд, осолд орсон хөлөгт ойртож очихоор төлөвлөж байна. Осол болсон газрын цаг агаар сайхан байгаа тул “Арсеньев” хөлгийн багийнханд аюул учраагүй байна. Энэ танкер камчаткийн хөлөг онгоцны нэгэн компанид харьялагддаг бололтой, хөлөг ачаагүй юм байна.