Япон улсад осолд орсон “Фукусима” АЦС-ын хор уршгийг арилгахад нь ОУ техникийн тусламж үзүүлнэ. Японы талын хүсэлтээр ОУ тусламж үзүүлж байна. Үүнд тоног төхөөрөмж, хэмжилтийн багаж, материалуудыг нийлүүлэх юм байна. Японд 3-р сарын 11-нд хүчтэй газар хөдөлснөөс болж “Фукусима” АЦС-д осол гарсан билээ. Энэ ослоос болж тус станцийн 6 реакторын 4 нь жагсаалаас гарчээ. Үүнээс болж цацраг идэвхит бодис ч алдагдсан билээ.