Онц байдлын дэглэмийг өөрчлөх тухай Сирийн төр засгиийн төлөвлөгөөг ОУ-ын ГХЯ  дэмжиж байна. Онц байдлын дэглэмийг өөрчлөх тухай зарлигийн төслийнг ойрхи дорнодын Сири улсын засгийн газар мягмар гаригт сайшаасан байна. Дамаскт 1963 онд Арабын социалист сэргэн мандалтын нам, төрийн эрхэнд гарснаас хойш энэ дэглэмийг тогтоосон билээ. Тайван жагсаалыг зохицуулах дэг журмыг ерөнхийлөгчид гарын үсэг зуруулахаар бэлтгээд байгаа хуулийн төсөлд заасан байна. Одоо жагсаал цуглаан явуулахын тулд Сирийн ГХЯ-наас зөвшөөрөл авах шаардлагатай болно. Энэ хуулийн төсөл хэд хэдэн хязгаарлалт тогтоосон байна гэж АНУ-ын төрийн департамент мэдэгджээ.