Нэрт кино найруулагч Сергей Эйзенштейний “Броненосец  Потёмкин” дуугүй кинонг тоон системд шилжүүлэн, сэргээн засварласан хувилбар   британий прокатад 4-р сарын 29-с эхлэн гарах гэж байна.  Киноны үйл явдал 1905 онд болж байгаа төдийгүй  “Потёмкин Таврический ван “ хуягт онгоцон дээр  бослого гарч, онгоцыг эзлэн авч байгаа тухай.  Эйзенштейний уран бүтээл нь одоо ч дэлхийн кино урлагийн түүхэнд шилдгээр тооцогддог юм. Кино урлагийн оюутнууд өнөөг хүртэл уран бүтээлчийн шилдэг арга барилыг судлан биширдэг юм.