Оросын агаарын тээвэрт хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчид өөрийн хувийг нэмэгдүүлэх боломжтой болоод байна. Орос  улсын засгийн газар нь Агаарын  хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.  Хэрэв тэдгээр нь батлагдах юм бол, гадаадын хөрөнгө оруулагчид эх орны агаарын компаниудын үнэт цаасны хяналтын багцыг эзэмших эрхтэй болох юм. Шинжээчдийн үзэж буйгаар ийм практик нь нэг талын байж хэрхэвч болохгүй ажээ. Агаарын хуулийн 61-р заалтанд нэмэлт өөрчлөлт оруулах санааг Холбооны монополийн эсрэг албанаас гаргасан юм. Түшмэлүүд үүнийг  тайлбарлахдаа  гадаадын хөрөнгө оруулалтын хуультай холбогдуулан уг баримт бичгийг цэгцлэх ёстой юм гэжээ. Уг баримт бичиг нь гадаадын хөрөнгө оруулагчид үнэт цаасны багцыг/50 хувиас илүү / эзэмших эрх олгож байгаа юм. Гэтэл  Агаарын хуулиар бол гадаадын хөрөнгө оруулагч нь 49 хувийг л оруулах эрхтэй гээд заачихсан байдаг. Шинжээчид үзэхдээ: засгийн газрын энэхүү  бодлого бол оросын агаарын тээврийн зах зээлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн гэж байна. Юуны өмнө нисэх онгоцны паркуудыг идэвхижүүлэх ёстой гэж  -  “Авиапорт” шинжилгээний албаны тэргүүн Олег Пантелеев “Оросын дуу хоолойд”  өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. «Мэдээж хэрэг Оросын зах зээл нилээд сонирхолыг нь татаж чаджээ. Хэрвээ нэмэлт өөрчлөлтийг хүлээж авах юм бол , агарын тээврийн зах зээлд  хүчтэй нөлөөлнө. Бодит амьдрал дээр харагдаж байгаа шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалттай  Агаарын авиакомпаниуд тусгай нислэгүүдийг хийж эхлэн багагуй амжилтанд хүрч, зах зээлийн сайн хувийг эзэмшээд  байгаа» гэж Олег Пантелеев хэллээ. Одоогийн байдлаар  оросын агаарын тээвэрт америкийн хөрөнгө оруулалттай Indigo Parthners компани хяналтын багцанд ойртоод байна. Энэ компани “Авианова” компаний 49 % эзэмшдэг юм.Гэхдээ ихэнхи гадаадын компаниуд үйлчилж буй хуулинд нийцүүлэн орос хамтран эзэмшигчтэй байдаг юм-гэж “Авиа.ру” интернет порталын ерөнхий редактор Роман Гусаров тэмдэглэж байна. «Түркийн жуулчны операторуудыг жишээ болгон иш татаж болно. Тэд онгоц худалдан авч , оросын агаарын компаниудад оросын жуулчныг тээвэрлэхэд зориулан шилжүүлэн өгч байна. Агаарын компаниуд нь ийм маягийн төслүүдэд оролцож, зорчигч тээврийн эргэлтээ өсгөж, нислэгийнхээ эргэлтийг нэмэгдүүлж байдаг юм. Энэ утгаараа  “Оренбургийн агаарын тээврийн” компани нилээд үлгэр жишээ юм. Түркийн түншүүдийнхээ хүчинд агаарын тээврийн компани нь Орос улсад нилээд томоохонд ордог болсон юм» гэж Роман Гусаров хэллээ. Гэхдээ нилээд хэдэн шинжээчид агаарын тээврийн зах зээл дээр  гадаадын хөрөнгө оруулагчдын эрхийг өргөжүүлэх нэг талын байх ёстой гэж үзэж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр,  жишээ нь:  Европ нь одоо хирнэ оросуудыг тээвэрлэгчдийн хөрөнгө оруулагчид оруулахаас татгалздаг. Энэ  тухай  Олег Пантелеев ярихдаа «Оросын агаарын тээвэрийн гадаадын томоохон хөрөнгө оруулалтт нь бусад орнуудад бас ижил явагдаж байвал чухал юм. Европын болон бусад орнуудын агаарын тээврийн бизнест саад бэрхшээл байлгахгүйн тулд шүү дээ. Тухайн үедээ Чех,Австрийн агаарын шугамууд хувьчлагдаж, уралдаанд оросын талас ч гэсэн оролцож л байсан юм. Гэхдээ үр дүнгээ өгөөгүй. Тэдний тавьсан хязгаарлалтууд нь  оросын компаниудын сонирхолыг төдийлөн татдаггүй» гэлээ. Оросын Агаарын хуулинд нэмэлт өөрчлөлт хийгдэх  тохиолдолд  агаарын тээврийн салбарт өрсөлдөөнөөс юуны өмнө  зорчигч тээвэрлэлтэнд  эерэг  үр ашиг гарч эхлэх юм гэж шинжээчид бат итгэж байна.