АНУ- ын төрийн департамент нь Вашингтон Сирийн ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг бууруулах арга хэмжээ авч байна гэсэн мэдээг няцаалаа. “Бид энэ засгийн газрыг унагаахын тулд ажлаагүй” гэж Төрийн департаментын  албан ёсны төлөөлөгч Марк Тонер мэдэгдэл хийв.  Гэхдээ тэрээр  АНУ  Сирийн иргэний нийгэмийг дэмжиж түүгээр дамжуулан  “ардчилсан нийгэмийн институтийг” байгуулахыг зорьж буйгаа хүлээн зөвшөөрөв. Даваа гаригт “Вашингтон пост” сонинд америкийн дипломат шуудангийн захидлыг  Викиликсийн нийтлэлээс иш татан Вашингтон нь сүүлийн хэдэн жилийн турш сирийн сөрөг хүчнийхнийг болон засгийн газрыг шүүмжлэгч телевизийн сувгийг  санхүүжүүлдэг гэжээ.