Өнөөдөр Ром хотод  Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони, ГХЯ- ны тэргүүн  Франко Фраттини нар ҮШЗ-ийн тэргүүн Мустафа Абдель Жалилийг хүлээн авч уулзав.  Босогчдын тэргүүн ливийн мөргөлдөөний улмаас нийт 10 мянга гаруй хүн амь үрэгдсэн тухай хэлээд, Муаммар Каддафийн цэргүүдтэй хийсэн мөргөлдөөний улмаас 50 мянга орчим хүн шархадсан гэв. ҮШЗ- ийн төлөөлөгчид Итали улсад  хандан зэр зэвсэг болон санхүүжилт хүссэн  юм. Гэхдээ италийн эрх баригчид   босогчдын энэхүү хүсэлт нь  олон улсын хэмжээнд тавигдах ёстой гэж  мэдэгдэв.