Дэлхийн шилдэг тэргүүний эдийн засагчдын ирээдүйг сайхнаар хэлэх таамаг дуусжээ. Дэлхий шинэ хямралын босгон дээр тулж  ирээд байна –гэж Дэлхийн банкны болон Олон улсын валютын сангийн шинжээчид үзэж байна. Үүний гол буруутан – улс бүрийн тавьсан өр зээл, зээлийн хүүгийн өсөлт, хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн бэрхшээл. Үүн дээр хамгийн татахуйц зах зээлээр Орос улс зүй ёсоор анхаарал татаж байна-гэж Сангийн сайд Алексей Кудрин итгэл дүүрэн ярьж байна. Тэрээр цааш хэлэхдээ Орос улс нь Европын ихэхи орнуудтай харьцуулахад санхүүгийн үзүүлэлтүүдээрээ сайн шатанд байгаа гэдгээ харуулж чадсан гэж тэмдэглэв. Аль эртний уриа болж байсан “Орос улс - тогтвортой байдлын арал” нэр эргэн ирж  батлагаажигдав. Алиа, шог тайлбаруудын хажуугаар чухамдаа Оросын эдийн засаг болон үндсэний төсвийн байдал хөгжиж буй орнуудаас төдийгүй ихэнхи хөгжилтэй  орнуудаас ч илүү сайжирлаа. Шадар сайд, сангийн сайд Алексей Кудрин тэмдэглэхдээ «Өнөөдөр төрийн өр зээл нь ДНД ний  11 %   ноогдож  байгаа ажээ. Үүнийг харьцуулж үзэхийн тулд Итали улсад гэхэд энэ үзүүлэлт нь 100 % илүү, харин Япон улс бүр 200 % давжээ» гэлээ. Кудрины таамаглаж буйгаар ойрын  таван жилд хөгжиж байгаа орнуудын өр зээл 100 % хүрэх ажээ. Энэ нь маш аюултайгаар төдийгүй дэлхийн эдийн засагт маш эвгүйгээр нөлөөлнө.  Ийм  бараан өнгийн будгаар дэлхийн эдийн засгийн иргээдүй харагдаж байна гэж  Олон улсын валютын сангийн санхүүгийн хорооны тэргүүн Тарман Шанмугаратнам  үзэж байна. «Зээлийн хэмжээ эрс өсж, хэтрүүлж хэрэглэсэн эдийн засгийн тоо хэмжээ ихэссэн хоёр нийлэн, дээрэс нь бараа нийлүүлэлт муудсан энэ бүхэн нь мөнгөний  ханш буурахад  мэдээж хэрэг сайнаар нөлөөлөхгүй. Түүнчлэн. Хүүгийн хэмжээ ч бүр дэлхий нийтээрээ өсч болох магадлалтай » гэж Тарман Шанмугаратнам хэллээ. Алексей Кудрины хэлж буйгаар Оросын Сангийн Яам  нь нөөцийн жагсаалтаас грек болон ирланд улсын  облигацууд хасжээ.Хуучин ертөнцид юу болж байгааг Москва анхааралтай ажиглаж байна. Энэ нь алдагдал хүлээхгүйн тулд хийгдэж байгаа юм. Түүнчлэн Алексей Кудрин Орос улсад гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс улсын болон хамтарсан үйлдвэрүүдийн  үнэт цааснд хийх хөрөнгө оруулалт өснө гэж үзэж байна. Энэ бүгд нь тогтвортой эдийн засагтай учраас хийгдэж байгаа юм. Кудрин тэмдэглэхдээ  нефтийн жилийн дунд үнэ нэг баррель  120 доллар  байхад төсвийн  хомсдолгүй байна гэв. Тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдад тус улс нь  үнийн ханшний бууралтаас зайлсхийн нефть-долларын урсгалыг дотоодын зах зээл дээр барих бодолтой байгаа гэдгээ цохон тэмдэглэлээ.Чухамдаа үнийн өсөлт, худалдан авах чадвар буурах хоёр нь дэлхийн эдийн засагт заналхийлж байгаа хүчин зүйлүүдийн нэг юм гэж Олон улсын валютын сангийн тэргүүн Доминик Стросс-Кан итгэлтэй байна. «Мэдээж хэрэг, хүнсний бүтээгдэхүүн, түлшний үнийн өсөлтөнд нөлөөлж болох боловч үнэ ханшны бууралт нь аюултай болж ирж байгаа юм. Яагаад гэвэл хөгжиж байгаа орнуудын ихэнхи нь хөгжлийн дээд хэмжээнд хүрчээд байгаа юм.  Тйимээс одоо бол эдийн засгийн хэтрүүлэг нь бодит  болоод байна» гэж Доминик Стросс-Кан хэллээ. Олон улсын валютын сан, Дэлхийн Банкны шинжээчдийн үзэж буйгаар дэлхийн эдийн засгийг шинэ хямралын оломгүй далай руу ямарч үйл явдал түлхэж болох ажээ. Европын орнуудын аль нэг улсын тавьсан өр зээл, үнэ ханшны бууралтаас аваад Ойрхи Дорнодын болон  Хойд Африкийн орнуудын хувьсгалын үйл явдлуудын шинэ мушгиа хүртэл аж.  Үүнтэй холбогдуулан “Их хорийн “ орнууд эдгээр тайван бус бүс нутгийн байдлыг  дээд зэргээр тогтворжуулах үүднээс  үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэх бодолтой байгаа ажээ.