“ Фукусима-1” атомын цахилгаан станц дээр гарсан ослын дараа Оросын  АЦ станцуудад  явуулсан стресс-тестүүд аюулгүй байдал баталгаатай байгааг харууллаа хэмээн Росатом корпорацын тэргүүн Сергей Кириенко  Киевт болсон Чернобылийн АЦС-д гарсан ослын  25 жилийн ойд зориулан зохион байгуулсан олон улсын бага хурал дээр хэлсэн үгэндээ  цохон тэмдэглэв. Сергей Кириенко тэмдэглэхдээ  «Оросын шинэ  үеийн АЦС нь  Японд гарсан сүйрэл,   “Фукусима-1” АЦС дээрхи  ослыг даван гарах хэмжээний шинэ төслүүд байгаа. Тогооны шинэ төслүүд нь аюулгүй байдлын бүх системд нийцэж байгаа» гэв. «Атомын эрчим хүчний аюулгүй байдал нь хангагдаж болно. Гэхдээ энэ нь  манай атомын станцууд үүнийг тайван сайхан  давчихна гээд  “Фукусима”-гийн сургамжаас зайлсхийж байгаа явдал огтхон ч биш юм. Бид энэхүү бадлыг загварчилж үзсэн. Хэрэв Оросын АЦС-ыг “Фукусима” дээр байршуулах юм бол, 9 баллтай  битгий хэл 14 баллын хүчтэй газар хөдлөлтөнд ч ямарч аюулгүй.  Оросын станцуууд олон улсын стандарт , шаардлагуудад нийцэж байдаг юм. Гэхдээ бид “Фукусима»-гийн дараа  үүн дээрээ зогсохгүй, цааш явж байна. Ингэхдээ зарим шаардлагуудыг чангатгаж байна. Шинэ станцууд нь бодож орох  бүхий л  шаардлагуудад нийцэж байх болно» гэж Сергей Кириенко хэллээ. Өнөөдөр Оросын шинжээчид цүү шинэ  зарчим дээр энхийн цагийн цөмийн эрчим хүчийг хөгжүүлнэ гэж ярьцгааж байна.  Атомын цахилгаан станц нь байгалийн сүйрлүүд болох газар хөдлөлт болон цунамид  маш тэсвэртэй байдаг.Гэхдээ практик дээр – АНУ-ын “Тримайл Айленд” , Чернобыль, “Фукусима” ослууд нь хүнд ослууд гарсан, гарч ч  байна гэдгийг харууллаа гэж Оросын байгалийн хий олборлогчидын нийгэмлэгийн ерөнхийлөгч Валерий Язев тэмдэглэж байна. «Атомын тогоонууд нь хүнд ослуудаас техник төхөөрөмжөөрөө төдийгүй байгалийн хуулиар хамгаалагдсан энгийн аюулгүй байдалтай шинэ үеийн АЦС-д шилжин орох шаардлага гарч байна. Орос улсад ийм тогооны зарчмын болон техникийн төслүүд боловсрогдоод байна. Өнөөдөр гэхэд л шинэ блокуудын төсөлд ослын үед тогооны идэвхигүй хөргөх системийг оруулах шаардлагатай байна» гэж Валерий Язев хэллээ.  “Фукусима»-гийн хоёр дахь сургамж бол блокууд нь хоорондоо хэт ойр байж хэрхэвч болохгүй. Энэ нь нэг тогоон дээр гарсан осол нь  нөгөөдөө ажлах боломж олгоогүй юм. Валерий Язевын ярьж буйгаар онцгой нөхцөлд   АЦС ажилтнуудыг бэлтгэх шаардлагатай ,  харамсалтай нь Фукусима дээр үүнийг тооцоолоогүй  байсан. Харин манай АЦС- ууд дээр байнга ийм ажлыг явуулдаг. Гурав дахь сургамж – Японы АЦС шинэ төсөл, шинэ шаардлагын дагуу хэрэгжүүлж ,  сэргээх явдал, түүнчлэн хуучнаа эргэн  харах  ёстой юм  гэж оросын цөмийн физикч Булат Нигматулин тэмдэглэж байна. «Харин шинэ тогоонд  хэрэв цунами хүчтэй түрэн орж ирэхэд барилга, байгууламж бүгд цохилтыг тэсч гарах ёстой. Цөмийн ашигласан түлшний агуулах нь -1700 тонн- “Фукусима-2” АЦС- ын дэвсгэрийг эхний станцаас холдуулах хэрэгтэй. Энэ нь хэрэв хаалт сэтэрвэл түлшийг аюултай бүс рүү оруулахгүйн тулд хийж байгаа юм. Түүнчлэн хамгийн хүчтэй байгалийн гамшигаас  хэд хэдэн даатгалын арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй. Ийм арга хэмжээнүүд нь бусад бүс нутагуудаар АНУ-ын далайн  эрэг дагуу газар байрладаг бүх АЦС болон Хятад улсын далайн эрэг дагуу байрладаг АЦС хийгдэх ёстой юм.  Тэр тусмаа Калифорнид газар хөдлөх магадлал ихтэй байдаг» Булат Нигматулин хэллээ. Шинжээч үээхдээ АНУ-ын цөмийн энергийн хяналтын  комисс нь хатуу дүгнэлт хийж, хөрөнгөтнүүдээр АЦС-ын аюулгүй байдлыг сайжруулах  шаардалагтай арга хэжээнүүдийг хийлгэж  чадна гэж  байна. Нөгөөтэйгүүр , Орос улсын хамтарч байгаа нэг ч улс орон  атомын цахилгаан барьж байгуулах төлөвлөгөөгөө өөрчлөөгүй байгаа юм.  Эхний ээлжинд  энэ нь Хятад, Энэтхэг улстай түншлэх нь чухал асуудал юм гэж Сергей Кириенко цохон тэмдэглэв. Саяхан Хятад улсад  ажлаа өндөрлөсөн  БРИКСийн дээд хэмжээний уулзалтан дээр  атомын эрчим хүчийг хөгжүүлэх стратегийн сонголт нь өөрчлөлтгүй гэдгийг баталсан юм.