Японы осол гарсан “Фукусима-1”АЦС-ын ажилчид хоёрдугаар тогооны турбины хэсгийн хонгилоос цацраг идэвхитэй усыг соруулах ажлыг эхлүүлээд байна. Гэмтсэн тогооны сэргээн засварлах ажлыг үргэлжлүүлэхийн тулд 10 мянган куб.метр цацрагийн хортой усыг соруулах аж. Нөгөөтэйгүүр, хоёрдугаар тогоог хөргөхийн тулд зогсоо зайгүй цэвэр ус юүлэх ёстой юм. “Фукусима-1” АЦС дээр ослын дараа нийт 60 мянга гаруй тонн ус хуримтлагдаад байсан юм. 3-р сарын 11-нд Японд хүчтэй газар хөдлөсний улмаас “Фукусима-1” АЦС  дээр осол гарч, хөргөлтийн системд гэмтэл гарсан  юм. АЦС дээр гарсан ослоос болж Фукусимагийн дөрвөн тогоо эвдэрсэн ажээ.