4-р сарын 18- нд иракийн  Курдистанд болсон эсэргүүцлийн жагсаал нь  жагсагчид болон аюулгүй байдлыг хамгаалах хүчнийхнийн хооронд  мөргөлдөөн гарснаар өндөрлөжээ. Мягмар гаригт тус улсад хоёр дугаарт ордог Сулеймани хотод эмх замбараагүй байдал үүсч, 80 гаруй хүн шархаджээ. Авилга, хээл хахуультай хийх тэмцлийг чангатган, өнгөрсөн 2-р сарын 17-нд амиа алдсан гурван залуугийн хэрэгт холбогдолтой цагдаа нарыг хариуцлагад татан,  засгийн газрыг огцрохыг шаардсан байна. Эсэргүүцлийн жагсаал цуглаан нь тус улсад 2-р сарын 17-оос эхэлсэн аж. Энэхүү түгшүүртэй ажиллагаанд 5 хүн нэрвэгдсэний дотор хоёр цагдаагийн ажилтан байгаа юм.