ОХУ-ын  ГХЯ  тус улсын иргэдийг Япон улсад зорчиход нь татгалзахгүй байгаа ч 3-р сарын 11- нд сүйрэл болсон  бүс нутгаар очихгүй байхыг зөвлөжээ. Оросын гадаад бодлогын байгуулагын үзэж буйгаар 3-р сарын 11- нд гарсан байгаль-техногенны сүйрлийн дараа тус улсад байдал аажмаар хэвийн болж байгаа ажээ.  Үүнийг Японд байгаа оросын мэргэжилтнүүдийн хийсэн  шинжилгээний үр дүн харуулж байгаа юм.  Японы эрх баригчид  “Фукусима-1” АЦС -ын ослын хор уршигийг арилгах ажлыг  системтэй явуулах шийдвэр гаргаад байна. Сүйрлийн хор уршигийг арилгах ажлын төлөвлөгөө бэлэн болжээ.  Түүнчлэн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар цацраг идэвхит бодисийг бүр мөсөн арилгахын тулд 6-9 сарын хугацаа шаардагдах ажээ.

Гэрэл зураг