Европын комисс Чернобылийн АЦС-ын эвдэрсэн тогоонд шинэ бунхан барихад зориулан 110 сая евро олгох болжээ. Энэхүү санхүүжилт нь 25 жилийн өмнө сүйрсэн Чернобылийн АЦС-ын тогоог булшлахад болон чернобылийн бусад объектуудад зориулагдах юм. Ийм шийдвэр гарсныг Европын комиссийн ерөнхийлөгч Жозе Мануэл Барроуз мэдэгджээ. Европын комиссийн тэргүүн 25 жилийн өмнө гарсан  Чернобылийн АЦС-ын  осолд зориулан зохиогдох  хэд хэдэн  арга хэмжээнүүдэд оролцох ажээ. Киевт ирэх хүсэлтэй байгаагаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун илэрхийлжээ.  Мөн Олон улсын цөмийн энергийн агентлагийн тэргүүн Юкия Амано ирж оролцоно.  Орос улсыг уг арга хэмжээн дээр шадар сайд Игорь Сечин төлөөлөх юм. Мягмар гаригт Киевт Чернобылийн ослын 25 жилийн ойд зориулсан олон улсын донор орнуудын бага хурал болон цөмийн энергийг  аюулгүй байдал болон  шинэтгэлд ашиглах сэдвээр Киевийн дээд хэмжээний уудзалт болох юм. Украины эрх баригчид Чернобылийн АЦС-ыг булшлахад шаардлагатай байгаа 740 сая еврог  донор-орнуудаас авахыг зорьж байна.